27.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.1.1. Сурах бичиг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодисоор хангах, төлөвлөгөө хэрэгжүүлэх;
27.1.2. Багш, ажилтны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх;
27.1.3. Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах;
27.1.4. Боловсролын болон сургалтын баримт бичгийг хэвлүүлэх, түгээх, олгох ажлыг зохион байгуулах;
27.1.5. Улсын олимпиад, мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам, ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам баталж мөрдүүлэх;
27.1.6. Боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх мэдээ, тайлан, статистикийг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, холбогдох хуульд заасны дагуу мэдээлэх;
27.1.7. Ггамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, хэлбэр өөрчлөх тохиолдолд сургалтын тасралтгүй байдлыг хангах хариу арга хэмжээ авах нэгдсэн зохицуулалт хийх;
27.1.8. энэ хуулийн 14.6-д заасан төвд дэмжлэг үзүүлэх журмыг батлах;
27.1.9. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалт батлах;
27.1.10. Аймаг, нийслэлийн насан туршийн суралцахуйн төвийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
27.1.11. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч боловсрол эзэмшихэд ашиглах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавих шаардлагыг батлах;
27.1.12. хуульд заасан бусад бүрэн эрх.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: Боловсролын ерөнхий хууль - https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759958962301
Захиргаа удирдлагын газрын дарга
Ж.Байгаль
Утас: 70140069
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө
Багшийн хөгжлийн ордон 701 тоот