Боловсролын ерөнхий газар
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт
Агентлаг нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1.бүх түвшний суралцагчийн эрх, хөгжил, хамгаалал, жендэрийн эрх тэгш байдал, тэгш хамруулах боловсрол, хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомж, шийдвэр, арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах,
2.4.2. бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнтэй холбоотой эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомж, шийдвэр, арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангах, талуудын оролцоог хангах,
2.4.3. бүх түвшний сургалтын болон мэргэжлийн байгууллагын хүний нөөцийн хөгжил, удирдлагатай холбоотой эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомж, шийдвэр, арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хүний нөөцийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжилтэд талуудын оролцоог хангах,
2.4.4.боловсролын цахим шилжилтийн бодлого, арга хэмжээний
хэрэгжилтийг хангах, сургалтын удирдлага, цахим сургалт, агуулга, системийн ашиглалт, түгээн дэлгэрүүлэлтийг хийх, боловсролын удирдлага, мэдээллийн сангийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах, хамгаалах, энэ чиглэлээр талуудтай хамтран ажиллах, сургалтын байгууллагын статистик мэдээллийг
бүртгэх, цуглуулах, шинжлэх,
2.4.5 төрийн захиргааны байгууллагын болон салбарын удирдах албан тушаалтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, байгууллага, салбарын бодлого шийдвэр, үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулах,
2.4.6.боловсролын салбарын төсөв, санхүүгийн хуваарилалт, гүйцэтгэл, орон нутгийн нэгжүүдийн төсөв, санхүүгийн гүйцэтгэл, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах,
2.4.7. боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хуваарилалт, гүйцэтгэл, орон нутгийн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлого болон арга хэмжээний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах,
2.4.8. боловсролын салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тандалт, судалгаа хийх, үр дүнг төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох талуудад тайлагнах.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/11 дүгээр тушаалын хавсралтаас авав.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Боловсролын ерөнхий газар
Захиргаа удирдлагын газрын дарга Б.Байгаль
Багшийн хөгжлийн ордон 701 тоот
Утас: 70140069
ХӨЖӨӨ ТАМИР
ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ
Х.Тамир нь их сургуулийн багшаас эхлэн, боловсрол болон хөдөлмөрийн бодлогын түвшинд ажилласан, судалгаа ба практик хослуулан улсад 29 жил ажиллаж байгаа туршлагатай, төрийн мэргэшсэн албан хаагч юм.
✅ ️БОЛОВСРОЛ:
✔️ 1993 он – Увс аймаг, Баруунтуруун сум, бүрэн дунд боловсрол;
✔️ 1997 он – МУБИС, Урлал техникийн багш, бакалавр;
✔️ 1999 он – ШУТИС, Инженерийн зураг зүй, магистр;
✔️ 2008 он – ШУТИС, Боловсролын судлал, доктор (Ph.D);
📍Эрдмийн цол
✔️ 2012 он – ШУТИС, Дэд профессор;
✔️ 2025 он – ШУТИС, Профессор;
📍Мэргэжил дээшлүүлсэн байдал
✔️2005 он – ОХУ, Эрхүү хот, зураг төслийн автоматжуулалт;
✔️2008 он – БНХАУ, зураг төслийн автоматжуулалтын сургалт;
✔️2011 он – БНСУ, сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй;
✔️2015 он – БМИҮЗ, магадлан итгэмжлэлийн шинжээчийн сургалт;
✔️2023 он – Удирдлагын академи, эрхэлсэн түшмэлийн сургалт;
📍Судалгааны чиглэл
✔️Боловсролын судлал;
✔️Боловсролын удирдлага;
✔️Инженерийн зураг зүй;
✔️Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн уялдаа;
✅АЖЛЫН ТУРШЛАГА
✔️1997–2001 он – ШУТИС, СБС, дадлагажигч багш;
✔️2001–2003 он – ШУТИС, ХМТС, багш;
✔️2003–2014 он – ШУТИС, БИАС, багш, дэд профессор;
✔️2011–2014 он – ШУТИС, БИАС, профессорын багийн тэргүүлэх профессор;
✔️2014–2022 он – МУБИС, сургалт эрхэлсэн дэд захирал;
✔️2022–2024 он – БШУЯ, Дээд болон мэргэжлийн боловсролын газрын дарга;
✔️2024–2025 он – ХХҮЕГ, Халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга;
✔️2025.01–2025.05 – ХХҮЕГ, Ажиллах хүчний газрын дарга;
✔️2025.01- 2025.02 - ХХҮЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч;
✔️2025.05–2025.10 – ГБХНХЯ, Хөдөлмөрийн бодлогын газрын дарга;
✔️2025.10–2026.03 – ГБХНХЯ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга;
✔️2026.03 сараас – БЯ, БЕГ, Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга;