Эрдэнэт хотын захирагчийн алба
“КУВЕЙТЫН ГУДАМЖНЫ АЮУЛГҮЙН ТОЙРГИЙГ ГҮҮРИЙН БОЛОН ТУННЕЛИЙН СИСТЕМЭЭР ШИНЭЧЛЭХ АЖИЛ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Кувейтын гудамжны аюулгүйн тойргийг гүүрийн болон туннелийн системээр шинэчлэх ажил 2027 оны 7 сарын 20 хүртэл үргэлжилнэ. Гүүр, туннеллийн систем ашиглалтад орсноор А1001, А1002 замаар зорчдог хөдөө орон нутгийн бүх урсгал хотын төвийн хөдөлгөөнөөс тусгаарлагдах юм. Ингэснээр хотын төвийн замын хөдөлгөөн болон улсын чанартай авто замуудын хөдөлгөөний ачаалал буурах өндөр ач холбогдолтой.
Өнөөдөр гүүрийн шон суурийн ажлын өрөмдлөгийн ажил эхэлсэн байна.