
Кувейтын гудамжны аюулгүйн тойргийг гүүрийн болон туннелийн системээр шинэчлэх ажил 2027 оны 7 сарын 20 хүртэл үргэлжилнэ. Гүүр, туннеллийн систем ашиглалтад орсноор А1001, А1002 замаар зорчдог хөдөө орон нутгийн бүх урсгал хотын төвийн хөдөлгөөнөөс тусгаарлагдах юм. Ингэснээр хотын төвийн замын хөдөлгөөн болон улсын чанартай авто замуудын хөдөлгөөний ачаалал буурах өндөр ач холбогдолтой.
2026 оны 9 сарын 21-ний өдрийн байдлаар Дэнж багаас Хүлэг зах хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ.
"Мөрөөдлийн шугам" ХХК-ний талбайн инженер Ш.Баатархүү: Одоогийн байдлаар Дэнж багаас хотын төврүүгээ орж байгаа босоо тэнхлэгийн замыг тойргийнхоо баруун талаар 2 чигийн урсгалтай болгож нээсэн байна.