.jpg)
“Кувейтын гудамжны аюулгүйн тойргийг гүүрийн болон туннелийн системээр шинэчлэх ажил”-ын хүрээнд авто замын доогуурх инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, хүчитгэх ажил хийгдэж байгаа билээ.
Үүнд цахилгаан, дулаан, бохирын шугамыг холбох ажлууд багтаж байгаа юм. Кувейтын гудамжны аюулгүйн тойргийг гүүрийн болон туннелийн системээр шинэчлэх ажил 2027 оны 7 сарын 20 хүртэл үргэлжилнэ. Гүүр, туннеллийн систем ашиглалтад орсноор А1001, А1002 замаар зорчдог хөдөө орон нутгийн бүх урсгал хотын төвийн хөдөлгөөнөөс тусгаарлагдах юм. Ингэснээр хотын төвийн замын хөдөлгөөн болон улсын чанартай авто замуудын хөдөлгөөний ачаалал буурах өндөр ач холбогдолтой.
Гүйцэтгэгч компаниуд 2026 оны 9 сарын 30-ны өдөр шугамын ажлыг дуусгаж тойрог орчмын замыг бүхэлд нь нээхээр төлөвлөн ажиллаж байна.