Ханш
Цаг агаар
9 сарын 17
Өмнөх хувилбар ашиглах /
Монгол бичгийн хувилбар /
Хүртээмжийн тохиргоо
Нүүр
Мэдээ
Байгууллага
Ажлын байр
Бусад
Нүүр хуудас
Мэдээ
Төрийн байгууллагууд
Ажлын байр
Хэлэлцүүлэг
Хөтөч
Төрийн байгууллагууд
Төрөөс үзүүлж байгаа бүх үйлчилгээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Төрийн байгууллага
Увс аймгийн эрүүл мэндийн газар
Увс аймгийн эрүүл мэндийн газар
77010103
uvs.emg@uv.moh.gov.mn
3 дугаар баг, Улаангом, Увс аймаг, 85165
Нүүр
Байгууллагын танилцуулга
Мэдээ
Хууль, эрх зүй
Үйлчилгээ
Ил тод байдал
Хүний нөөц
Тайлан
Бусад
Байгууллагын тухай
Байгууллагын тухай
Чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт
Түүхэн замнал
Оюуны өмч
Статистик мэдээлэл
Эзэмшиж буй газрын мэдээлэл
Улсын комиссын дүгнэлт
Чиг үүрэг
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, эрүүл мэндийн салбарын бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
Салбарын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүгийн тайлангийн нэгтгэлийг хариуцах
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, сургах, нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнээр хангах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хэм хэмжээний талаар тодорхой арга хэмжээг зохион байгуулах
Өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар хөтөлбөр, стратеги боловсруулах, төлөвлөлт хийх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагыг эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр гарсан стандарт, тусламж үйлчилгээний багц, удирдамжийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд хяналт тавих,
Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах;
Харьяа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын өвчлөл, эндэгдлийн талаарх мэдээг цаг тухайд нь хүлээн авч нэгтгэн эргэн мэдээллээр хангах
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, тандах тогтолцоог бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, түүнийг бууруулах, сэргийлэх, хүн амын өвөрмөц бүлгүүдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан хөтөлбөр, стратеги боловсруулах, төлөвлөлт хийх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
Нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийн тайван цагийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, нийтийг хамарсан онцгой нөхцөл үүссэн үед эрүүл мэндийн бусад байгууллагуудтай харилцах, эрсдэлийн үеийн мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, салбар дундын шуурхай удирдлагын үйл ажиллагааг хангах
Эх сурвалж:
Мэдээлэл татаж байна...
Бүтэц зохион байгуулалт