Төв аймгийн засаг даргын тамгын газар

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “ 6.1.Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн.” хэмээн тодорхойлсон байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон аймгийн чиг үүргийг үндэслэсэн ерөнхий болон үндсэн чиг үүргийг тодорхойлж, дэд чиг үүргийг салбарын хуулиудыг үндэслэн тодорхойлж, үйл ажиллагааны чиглэлээр нь ангилав. Аймгийн үйл ажиллагаатай холбоотой 193 хууль байгаа бөгөөд эдгээрээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар ерөнхий чиг үүрэг 5, үндсэн чиг үүрэг 31, дэд чиг үүрэг 43 байна
Хэлтсүүдийн чиг үүрэг
ЭРХЭМ ЗОРИЛГО ЧИГ ҮҮРЭГ
ТЗУХ
Тухайн нутаг дэвсгэртээ төрийн захиргааны удирдлагын
манлайллыг хангах
Иргэдийн өргөдөл санал гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналттавих
7038-111 утсаар иргэдээс санал гомдлыг авч, албан тушаалтанд уламжлан
шийдвэрлүүлэх, шийдвэрийг олон нийтэд хүргэх
Цахим хэлбэрээр санал гомдлыг хүлээн авах
Иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах, олон нийтийн санаа бодлыг судлах
дүгнэх
Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах
Сул ажлын байр зарлаж нийтэд мэдээлэх
Төрийн дээд болон аймгийн Засаг даргын шагналын материалыг хүлээн авч
боловсруулах, танилцуулах, уламжлах, шагнал гардуулах ажлыг зохион байгуулах
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлэл
хүргэх
ХЭЗХ
Орон нутагт шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж,
нутгийн захиргааны байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хангахуйц
хууль зүйн баталгаатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогыг тодорхойлж, төлөвлөн
хэрэгжүүлэх,
Аймгийн Засаг даргаас хууль, хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Хууль
зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын орон
нутаг дахь алба, нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах,
Нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд
хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, оновчтой байдлыг хангуулах,
Хууль тогтоомжийн системчлэл, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг нутаг
дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах
Аймгийн Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах
СТСХ
Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт хэрэгжихүйц,
иргэдийн оролцоотой, ил тод,хариуцлагатай төсвийн орчинд идэвх
санаачлагатай ажиллана.
Аймгийн санхүү, төсвийн бодлогыг тодорхойлж санхүүгийн нөөцийн удирдлагыг
хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх төрийн
сангийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй хэлтэс юм.
ХШҮ
Тус хэлтсийг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн
захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн
хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе
шат бүрт хийгдэх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын цар хүрээг
өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бие даасан хэлтэс
болгосон.
Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт,
захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
төрийн байгууллагыг бодлогын зөвлөмж, арга зүйгээр ханган ажиллана.
НБХ
Аймгийн эрхэм зорилгыг хангаж, нийгмийн салбарын
үйлчилгээний чанарыг дээшлүүлэх замаар аймгийнхаа хөгжилд
дэмжлэг үзүүлэх нь Нийгмийн бодлогын хэлтсийн үндсэн
зорилготой хэлтэс юм.
Нийгмийн бодлогын хэлтэс нь аймгийн нийгмийн хөгжлийн стратеги бодлогыг
боловсруулах, төлөвлөх, боловсрол, шинжлэх ухаан, соёл-урлаг, спорт, эрүүл мэнд,
нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд,
ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр бодлого боловсруулах төсөл хөтөлбөр гаргах,
хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зөвлөгөө дэмжлэгээр хангах, хяналт
шинжилгээ үнэлгээ хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж, Засгийн газрын болонаймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн салбарын зорилтыг
хэрэгжүүлэх үүрэгтэй.
СХЗХ
Хэлтэс нь Төрийн хяналт, шалгалтын тухай болон холбогдох бусад
хууль, тогтоомжид заасны дагуу Засгийн газрын шийдвэр, салбарын
бодлого, хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт,
техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, харьяа
байгууллага, аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хэрэгжүүлэх,
салбар хоорондын уялдаа, зохион байгуулалтыг хангаж ажиллах
зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Салбарын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, илэрсэн зөрчил
дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
Салбарын хяналтын чиглэлээр хийх төлөвлөгөөний санал боловсруулан
холбогдох газарт хүргүүлж, батлагдсан төлөвлөгөөний дагуу аймгийн
хэмжээнд хяналт шалгалтын зохион байгуулах;
Хяналт шалгалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж цаашид авах арга
хэмжээг төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал
боловсруулах;
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан
нөхцөлийг арилгах, тайлбар мэдээлэл авах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
талаар ажилтан, хуулийн этгээдэд тодорхой шаардлага тавьж, хугацаатай
үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;
Хяналт шалгалтын дүнг нэгтгэн цаашид авах арга хэмжээний санал,
зөвлөмжийг боловсруулж, шалгалтын дүнг холбогдох газарт хүргүүлэх,
тодорхой арга хэмжээг авхуулах, хамтран ажиллах;
Шаардлагатай тохиолдолд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу
төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж аймгийн Засаг
даргад тухай бүр тайлагнаж байх.
Байгууллагын болон салбарын сургалтыг зохион байгуулах, үр дүнг
тайлагнах.
Улсын байцаагч нарыг цаг үеийн болон онцгой нөхцөл байдалд зохих
журмын дагуу зохион байгуулж ажиллуулах.