Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн


Хүрээлэн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны судалгаа, шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлийн дунд болон урт хугацааны таамаглал боловсруулах, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн бодлогын судалгаа, шинжилгээ, хэтийн болон ойрын төлөвлөлт, тооцоолол хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдыг чадавхижуулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, салбарын их өгөгдөл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн зохистой ашиглалтыг хангах, их өгөгдөлд суурилсан бодлогын шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт, стандарт боловсруулах, батлуулах, мэргэшлийн уялдааг хангах, зохицуулах үндсэн чиг үүрэг бүхий сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага мөн.
Үйл ажиллагааны чиглэл:
Хүрээлэн дор дурдсан үйл ажиллагааны чиглэлтэй байна.
4.1 Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дор дурдсан судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг тайлагнана:
4.1.1 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа;
4.1.2 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа;
4.1.3 Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн эрх зүйн орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын судалгаа, шинжилгээ;
4.1.4 Бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, шинжилгээ;
4.1.5 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн судалгаа;
4.2 Хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр дор дурдсан судалгаа, шинжилгээ хийж үр дүнг тайлагнана:
4.2.1 Гэр бүл, хүн амын бүлгүүдийн суурь судалгаа;
4.2.2 Хүүхдийн хөгжил, хүмүүжил, хүүхэд өсгөх зардал, хүүхэд хамгаалал, эрхийн хэрэгжилт, үйлчилгээний талаарх судалгаа, шинжилгээ хийж, бодлогын хувилбарт санал боловсруулах;
4.2.3 Өрх, гэр бүл, иргэдийн амьдралын чанарын судалгаа, шинжилгээ;
4.2.4 Ажил-амьдралын тэнцвэрт байдлын судалгаа, шинжилгээ;
4.2.5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, эрхийн хэрэгжилтийн судалгаа хийж, үр дүнд үндэслэн бодлогын хувилбарт санал боловсруулах;
4.2.6 Ахмад настны хөгжил, хамгаалал, эрхийн хэрэгжилтийн, насжилттай холбоотой судалгаа, шинжилгээ хийж, үр дүнд үндэслэн санал боловсруулах, тайлагнах;
4.2.7 Хүн амын шилжилт хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ;
4.3 Нийгмийн хамгааллын чиглэлээр дор дурдсан судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг тайлагнана: ийгмийн даатгал, тэтгэврийн бодлого, итгэлцүүр, сангийн удирдлагын судалгаа, шинжилгээ;
4.3.1 Нийгмийн даатгал, тэтгэврийн бодлого, итгэлцүүр, сангийн удирдлагын судалгаа, шинжилгээ
4.3.2 Тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, хэрэгжилт, чанар, хүртээмж, үр нөлөөний талаарх судалгаа, шинжилгээ;
4.3.3 Албан бус секторт ажиллагсдын нийгмийн даатгалд хамрагдалт, хэрэгцээ шаардлагын талаарх судалгаа, шинжилгээ;
4.3.4 Нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, хүртээмж, үр нөлөөний судалгаа, шинжилгээ;
4.3.5 Халамжийн үйлчилгээний үр нөлөө болон хөдөлмөр эрхлэлт, ядуурлын бууралт, бусад хүчин зүйлийн нөлөөллийн судалгаа, шинжилгээ;
4.3.6 Халамжийн бодлогын хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх нөлөөллийн судалгаа, шинжилгээ;
4.3.7 Нийгмийн халамжийн бодлого, зорилтот бүлгийн халамжийн үйлчилгээний арга аргачлал, хүн амын хөгжлийн бодлогын судалгаа, шинжилгээ;
4.3.8 Нийгмийн халамжийн бодлого, нийгмийн халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэрэгжилтэд зориулсан судалгаа, шинжилгээ;
4.3.9 Нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн бодлогын судалгаа, шинжилгээ;
4.3.10 Шинэ төрлийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн хэрэгцээний судалгаа;
4.4 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын мэргэжлийн хөгжлийг хангах чиглэлээр дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
4.4.1 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох;
4.4.2 Хэрэгцээнд суурилсан сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулах;
4.4.3 Мэргэжлийн хөгжлийг хангах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах;
4.4.4 Дээд боловсролын сургалтын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;
4.4.5 Сургалтын үр дүнг үнэлэх, үр дүнд үндэслэн хөтөлбөр, агуулга, арга зүйг тасралтгүй сайжруулах;
4.5 Их өгөгдөл, мэдээллийн технологийн чиглэлээр дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
4.5.1 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын их өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглалт хэрэглээг дэмжих, түүний зохицуулалтыг хариуцах;
4.5.2 Салбарын их өгөгдлийн сангийн тоног төхөөрөмжийн дэд бүтэц, программ хангамжийн тогтвортой ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;
4.5.3 гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндсэн үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлох, өгөгдөл цуглуулах процессыг боловсронгуй болгох;
4.5.4 Судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг цахимжуулах, судалгааны анхдагч тоон мэдээллийг салбарын их өгөгдлийн сантай холбох;
4.5.5 Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтын систем, хөдөлмөрийн зах зээлийн системийн динамик загварыг хөгжүүлж, нэвтрүүлэх;
4.5.6 Цахимжилт, мэдээллийн технологи, инновацын бодлогыг хэрэгжүүлэх, салбарын албан хаагчдын сургалтыг цахимжуулах;
4.5.7 Байгууллагын интернэт, дотоод сүлжээ, телефон утасны сүлжээ, компьютер, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хийх, цахим хуудас шинэчилэх, хэвлэлийн эх бэлтгэх;
4.6 Мэргэшлийн үндэсний шаталсан хүрээг хэрэгжүүлэх чиглэлээр дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
4.6.1 Ажил мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолтыг , салбарын судлаач, мэргэжлийн холбоодтой хамтран боловсруулах, батлуулах, шинэчлэх;
4.6.2 Ажил олгогч, мэргэжлийн холбоод, тэднийг албан ёсоор төлөөлөх байгууллагатай хамтран тоон болон ур чадварын эрэлтийг тодорхойлж, өгөгдөл мэдээллийн санд бүртгэх, тогтмол шинэчлэх;
4.6.3 Хөдөлмөрийн зах зээл дэх ажил мэргэжлийн төлвийн талаар судалгааны дүгнэлтэд үндэслэн мэргэжлийн холбоод, ажил олгогчтой хамтран ажил мэргэжлийн чадамжийн хүрээг тодорхойлох, чадамжийн сан үүсгэх;
4.6.4 Ажлын байрны шаардлага, үүрэг, ажилбарт гарсан өөрчлөлтийн дагуу тасралтгүй сайжруулах;
4.6.5 Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байр болон мэргэшлийн уялдааг хангах зорилгоор мэргэшлийн шаталсан бүтцэд мэргэшил бүртгэх, баталгаажуулахад Боловсролын ерөнхий хуулийн 17.13-д заасан байгууллагатай хамтран ажиллах;
4.6.6 Холбогдох талуудтай хамтран ажил мэргэжлийн стандарт боловсруулж, батлуулах, шинэчлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах;
4.7 Захиргааны удирдлагын чиглэлээр дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
4.7.1 хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, дээд газрын тогтоол шийдвэр болон байгууллагын төлөвлөлт, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, байнгын хяналт тавих, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, сургах, санхүү, төсвийн зарцуулалт, аж ахуй, өргөдөл гомдол, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагаа болон нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөдөлмөрийн дэг журам, сахилга, хариуцлагыг хангуулах;
4.7.2 Хүрээлэнгийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр, нэгжийн удирдлага, ажилтан, албан хаагчдын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох;
4.7.3 Хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
4.7.4 Албан хаагчдын үйл ажиллагаанд дотоод хяналт тавих, үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлэх, дүгнэх ажлыг зохион байгуулах, үнэлгээний мөрөөр зохих арга хэмжээ авах саналыг захиралд танилцуулж шийдвэрлүүлэх;