Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги


Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах, эрх зүйт төрийг хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд тэргүүлэх оролцоо бүхий тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн байгууллага болон төлөвших.
Эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд шуурхай үйлчлэхэд оршино.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино. Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
6.2.1. Хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих, сахиулах үүрэгтэйг анхааралдаа авч, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенц, пакт болон Монгол Улсын хууль тогтоомжийн зорилгыг биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх;
6.2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлагын манлайллыг хангах, хяналт-шинжилгээ хийх, үнэлж дүгнэх;
6.2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлж, алба хаах нөхцөл, нийгмийн хамгааллыг бүрдүүлэх;
6.2.4. Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг албадан эдлүүлэх, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, эрүүгийн ялын зорилгыг хангах;
6.2.5. Иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
6.2.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги, алба, салбар нэгжийн барилга байгууламж, ахуй нөхцөлийг олон улсын жишигт хүргэх, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэвийн явагдах материаллаг бааз суурийг бэхжүүлэх;
6.2.7. Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийг түшиглэсэн үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод эх үүсвэрийг бий болгох;
6.2.8. Байгууллага болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
1) Хүний үндсэн эрх, эрх чөлөө, угаас заяасан нэр төрийг нийтээр хүндлэн сахиж, энэхүү үүргийг бүрэн хэрэгжүүлэх;
2) Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг албадан эдлүүлэх, сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, эрүүгийн ялын зорилгыг хангах;
3) Иргэн, захиргаа, эрүү, зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
4) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлж, алба хаах нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах;
5) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги, салбар нэгжийн барилга байгууламж, ахуй нөхцөлийг олон улсын жишигт хүргэх, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэвийн явагдах материаллаг бааз суурийг бэхжүүлэх;
6) Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийг түшиглэсэн үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод эх үүсвэрийг бий болгох.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сургалт хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Г.Энхтайван
Хаяг, утасны дугаар:
Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг 1-1 тоот, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, (88753206)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улс эх орныхоо өмнө байгуулсан гавьяа зүтгэлээрээ төрийн дээд шагнал "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" болон "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнуулж байсан түүхтэй.
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, ахмад Д.Лхагвасайхан