ЭРХЭМ ЗОРИЛГО
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг мэдлэг, ур чадвар, зөвлөгөө, дэмжлэгээр ханган чадавхжуулж, өрсөлдөх чадвартай бизнесийг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэн, дүүргийн эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжихэд оршино.
ЗОРИЛТ
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдэд бизнес эрхлэх мэдлэг, ур чадвар олгох сургалт, хөтөлбөрийг тогтмол зохион байгуулах.
- Бизнес инкубаци, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээг үзүүлж гарааны болон үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийг дэмжих.
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлах.
- Үйлдвэр эрхлэгчдийн чадавхыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
- Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
- Дүүргийн онцлогийг шингээсэн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сурталчлах.
Мэдээллийг бэлтгэн оруулсан: Мэдээлэл технологи, инновац хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг