Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эрүүл мэндийн төв

Мэдээлэл авах эх сурвалж: Архив бичиг хэргийн ажилтан Ж.Цэцэгмаа, 99393328, darkhan.shariingol@gmail.com
Жамъяндамба овогтой Гэрэлмаа нь 1989 онд Шарын гол сумын 10 жилийн 2-р сургуулийн 10-р анги, 1990-1997 онд Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангид суралцаж төгсөөд хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. Ахлах зэрэгтэй.
Ж.Гэрэлмаа нь 1999 онд “ Өрхийн анагаах ухааны чиглэлээр мэргэжил олгох курс, 2002 онд “Яаралтай тусламжийн мэргэжил олгох” курс, 2002-2003 онд Дархан Уул аймгийн Удирдлага хөгжлийн институтыг “Бизнес удирдлагын арга зүйч” мэргэжил, 2003-2005 онд ЭМШУИС-ийн дотрын резинтурт суралцаж төгсөөд дотрын эмч мэргэжлээр тус тус суралцаж мэргэжил боловсролоо дээшлүүлж ажиллаж байна. 2022 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зардлаар “ Сэтгэл зүйч” эмчийн сургалтанд хамрагдан төгссөн.
2023 онд Эрүүл мэндийн бодлого удирдлагын “ Магистр” хамгаалсан.
Шарын гол сумын 20-оос дээш насны эмэгтэйчүүдийн дунд судалгаа шинжилгээний ажил хийж, “Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эрсдлийг тодорхойлсон нь” сэдвээр магистр хамгаалсан.
1997-2000 он хүртэл Шарын гол сумын эмнэлэгт 4-р өрхийн эмч, 2000-2010 онуудад дотрын тасгийн эмч, 2010 оны 08 сараас 2016 оны 11 сар хүртэл ЭМТ-ийн даргаар, 2016 оны 11 сараас 2020 оны 10 сар хүртэл дотрын их эмчээр, 2020 оны 10 сараас 2023 оны 04 сар хүртэл Эрүүл мэндийн төвийн даргаар, 2023 оны 04 сараас 2023 оны 06 сар хүртэл дотрын их эмчээр, 2023 оны 06 сараас одоог хүртэл ЭМТ-ийн даргаар тус тус ажиллаж байна.
Үндсэн цалин: ТҮЭМ- 2,026,700