АВРАГЧ БИЕИЙН ТАМИР, ТЕХНИК-СПОРТЫН ХОРОО 120 ДУГААР АНГИ
- Онцгой байдлын байгууллагад биеийн тамирыг хөгжүүлэх, алба хаагчдын сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих бодлого, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
- Бие бүрэлдэхүүний бие бялдрын тусгай норм, норматив, мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах
- Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба хаагчдын бие бялдрын хөгжлийн түвшний мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, дүн шинжилгээ хийх
- Бие бүрэлдэхүүнийг спортын тэмцээн уралдаанд бэлтгэх, дасгалжуулах, оролцуулах
- Бие бүрэлдэхүүний ур чадвар, бие бялдрыг дээшлүүлэхэд чиглэсэн спортын төрлүүдээр хичээллүүлэх, тэмцээн, наадам зохион байгуулах
- Бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн гал түймэр унтраах, аврах, цэрэгжлийн спортоор хичээллүүлэх, дасгалжуулах, тэмцээн, наадамд оролцуулах, зохион байгуулах
- Спорт заал, танхим, спортын хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтад стандартыг мөрдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, спорт заалны ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах
- Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бие бялдрын хөгжил, биеийн тамир, спортын арга хэмжээний бодлого, стратегийг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, нэгжийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хамтын ажиллагаа хөгжүүлэх, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх