ЭРХЭМ ЗОРИЛГО
Орон нутгийн өмчийг хууль, дүрэм, журмын хүрээнд үр ашигтай, ил тод, хариуцлагатайгаар удирдан зохион байгуулж, өмчийн эзэмшил, ашиглалтад хяналт тавих, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн харилцааг зохицуулах, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар орон нутгийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.