1.Чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001:2015 стандартад нийцүүлж, эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх
2.Эрүүл мэндийн газрын хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор, сууршилтай ажиллуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэх
3.Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг ахиулах
4.Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, нэн шаардлагатай вакциныг хүн бүрд хүртээмжтэй болгож, зонхилон тохиолдох халдварт өвчний тархалтыг бууруулна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:
Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэн гүйцэтгэлийн санхүүжилт, дэвшилтэт технологи, цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлсэн үр дүнтэй тогтолцооний шинэчлэлтийг хийнэ.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгоно.
Иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн төрөл, оршин суугаа газар, нас, хүйс, боловсрол, бэлгийн чиг хандлага, үндэс угсаа, хэл, соёл, амьдралын түвшний ялгаа зэргээс үл хамааран хэнийг ч орхигдуулахгүй байх нэгдсэн зарчимд тулгуурлан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх
Үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн, тэдний эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх
Жендерийн эрх тэгш байдлыг хангах
Нотолгоонд суурилсан, орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх
Чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх.
Санхүүжилтийг үйл ажиллагаатай нь уялдуулан оновчтой хуваарилах
Төр хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангасан байх