Орхон аймаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төв

Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Нэгдсэн эмнэлгийн MNS 6330:2017 стандартыг хэрэгжүүлж ажилладаг ба ЭМДЕГ-тай 419 оношийн хамааралтай бүлгээр гэрээлж нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэх, шаардлагагүй хэвтэлт, үр ашиггүй тусламж, үйлчилгээг бууруулах, төвлөрлийг сааруулах, иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилго тавин ажиллаж байна. Тус төв нь 8 алба, 26 тасаг нэгж, 32 үзлэгийн кабинет, 433 эмнэлгийн ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.