1 Иргэний, зөрчлийн, захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;
2. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын болон олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой журам, стандарт, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
4. Байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
5. Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах;
6. Алба хаагчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх;
7. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд төлбөртэй этгээдийн бүртгэл, гүйцэтгэх баримт бичгийн тоо бүртгэл, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цахим сан хөтлөх, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн
Хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байр, 309 тоот (7703-1198)