Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газар


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО-ЗОРИЛТ
Нийгмийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангуулах, нийгмийн даатгалын төв, орон нутгийн нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд хугацааны төсвийн төсөл, төсөөлөл болон төсвийн нарийвчилсан хуваарийн санал боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих, судалгаа хийх,ирээдүйн төлөв байдал, урт хугацааны урьдчилсан тооцоолол хийх,үнэлэлт дүгнэлт өгөх, санал боловсруулах, нийгмийн хамгааллын чиглэлээр байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах; Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр,зардлыг хугацаанд нь олгох, өр, авлага барагдуулах ажлыг удирдан зохион байгуулах, өмчийн харилцаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, нийгмийн даатгалын сангийн хуримтлал бий болгох, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил арга зүйгээр хангах, гүйцэтгэлийг тайлагнах;
Нийгмийн даатгалын бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэдхяналт шинжилгээ, үнэлгээ хийх, сангийн болон үйл ажиллагааны зардлын зарцуулалтад аудит хийх, дүгнэлт зөвлөмж гаргах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ажил олгогч,даатгуулагч, иргэн болон нийгмийн даатгалын орон нутгийн нэгжид хяналт шалгалт хийж шийдвэр гаргах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх,соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, үр дүнг сайжруулах чиглэлээр санал боловсруулах
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг судалж,
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАР хэрэгжилтийг хангах, төлөвлөх, тайлагнах, хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг хөгжүүлэх замаар байгууллагын тогтвортой хөгжлийг хангах;
Нийгмийн даатгалын байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх,олон нийт, харилцагч байгууллага салбар хэлтэс, тасгуудад мэдээлэл түгээх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар байгууллагын тогтвортой хөгжлийг хангах;
Нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талуудад эмнэлэг
хөдөлмөрийн магадлалын чиглэлээр мэргэжил арга зүйн үйлчилгээ
үзүүлэх;
Нийгмийн даатгалын үйлчилгээг мэдээллийн технологийн үйл ажиллагаагаар дэмжих, мэдээллийн сан бүрдүүлэлт, хадгалалт
хамгаалалт, гадаад, дотоод мэдээллийн урсгалын нэгдсэн хяналттай тогтолцоог төлөвшүүлэх, хөгжүүлэх.
Нийгмийн даатгалын байцаагч нарыг чадавхижуулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургалтыг системтэй,мэргэжлийн түвшинд байнга тасралтгүй явуулах, нөгөө талаар ажил олгогч, даатгуулагчдад нийгмийн даатгалын талаарх хууль эрх зүйн мэдлэг олгох хичээл сургалтыг нэгдсэн хөтөлбөрийн дагуу зохион
байгуулах;
Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын талаарх мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, тэтгэврийн даатгалд хамруулах, төлсөн шимтгэлийг бүртгэх, тэтгэврийн даатгалын сан бүрдүүлэх, төвлөрүүлэх,шимтгэлийн буцаан олголтыг холбогдох журмын дагуу зохион байгуулах;
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Засгийн газрын 2020 оны 231 дүгээр тогтоолоор баталснаар хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэнд ээлтэй хуримтлалын тогтолцоонд шилжих , олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд
нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохионбайгуулах, зохицуулах зорилтыг хэрэгжүүлэн ажиллана.
ЧИГ ҮҮРЭГ
Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг
хэрэгжүүлнэ:
1/ Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион
байгуулах;
2/ Нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг
хангах;
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАР
3/ Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг
тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг
сайжруулах;
4/ Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга
хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж
шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан
шийдвэрлүүлэх;
5/ Доод шатны байгуулагынхаа үйл ажиллагаанд хяналт
тавих;
6/ Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;
Чанарын бодлого
Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзлэлтэй
мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаагаа
цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан
үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн, хэрэгцээ
шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.
Мэдээлэл лавлах албан тушаалтан:
Нэр: Н.Агиймаа
Албан тушаал: Мэдээлэл технологи, Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
Е-майл: agiimaa.n@ndaatgal.mn
Утасны дугаар: 99407742
Газрын дарга Лхамсүрэн Юмжирдулам
Цахим шуудан: yumjirdulam.l@ndaatgal.mn
Утас: (976)99995742
Санхүү бүртгэл, хамралт орлогын хэлтсийн дарга Баярсайхан Ундармаа
Цахим шуудан: undarmaa.ba@ndaatgal.mn
Утас: (976) 99026793
Захиргаа хяналтын хэлтсийн дарга Пүрэвжал Майнбаяр
Цахим шуудан: mainbayar.p@ndaatgal.mn
Утас: (976) 99898939