Хяналт шалгалтын газар

2026-09-29 10:56
🌳Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Намрын мод тарилт" нэгдсэн арга хэмжээ 09 дүгээр сарын 27-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус өдрөөр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын хамт олон 50 гаруй мод тарьж, услан намрын мод тарих аянд нэгдлээ.🌳Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Намрын мод тарилт" нэгдсэн арга хэмжээ 09 дүгээр сарын 27-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус өдрөөр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын хамт олон 50 гаруй мод тарьж, услан намрын мод тарих аянд нэгдлээ. https://www.facebook.com/share/v/199L23fQyf/-ээр дамжин рийл видеог үзнэ үү.

2026-08-19 18:18
🏗️ Нийслэлийн Хяналт шалгалтын газраас Барилгын салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хийсэн хэлэлцүүлгийн тэмдэглэлээс хүргүүлж байна.Нийслэлийн Хяналт шалгалтын газраас Барилгын салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хийсэн хэлэлцүүлгийн тэмдэглэлээс хүргүүлж байна. https://www.facebook.com/share/v/1diXxhP6oN/

2026-08-18 15:24
Иргэдийн дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч, шаардлагатай мэдээлэл, чиглэлийг шуурхай хүргэх зорилгоор “Call Pro” үйлчилгээг нэвтрүүллээ.Тус үйлчилгээ нь 70118040 лавлах утасны дуудлагыг хянаж, 30 секундын дотор хариулаагүй дуудлага холбогдох албан хаагчийн гар утасруу автоматаар шилждэг. Ингэснээр дуудлага алдалтыг бууруулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдээлэл, чиглэлийг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм.

2026-06-16 16:12
ТА ӨРГӨДӨЛ ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ, АЛБАН БИЧИГ, АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ЯВЦ БОЛОН ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ- Хувь хүн болон иргэд 70118040-5 дарж өргөдөл гомдол хариуцсан ажилтантай - Байгууллагаар өгсөн албан бичиг, шийдвэрлэлтийн явцын талаар 70118040-6 дарж бичиг хэргийн ажилтантай холбогдоно уу. Мөн пейж хуудсаар дамжуулан ерөнхий мэдээлэл, чиглэл авах боломжтой.

2026-11-24 09:13
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН САНАМЖ Төрийн албан хаагч бүр үйл ажиллагаандаа хүнлэг, энэрэнгүй, үнэнч, шударга, хариуцлагатай, манлайлах болон хамтач байх зарчмыг эрхэмлэн ажиллах учиртай. Иргэн бүрд хүндэтгэлтэй хандах, албан үүргээ шударгаар биелүүлэх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нь төрийн албан хаагчийн ёс зүйн үндсэн илэрхийлэл юм. Төрийн албан хаагчийн ёс зүй бол зөвхөн хувь хүний хандлага бус, төрд итгэх олон нийтийн итгэлийн үндэс юм. Ёс зүйтэй төрийн алба – Иргэндээ ээлтэй төр.ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН САНАМЖ Төрийн албан хаагч бүр үйл ажиллагаандаа хүнлэг, энэрэнгүй, үнэнч, шударга, хариуцлагатай, манлайлах болон хамтач байх зарчмыг эрхэмлэн ажиллах учиртай. Иргэн бүрд хүндэтгэлтэй хандах, албан үүргээ шударгаар биелүүлэх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нь төрийн албан хаагчийн ёс зүйн үндсэн илэрхийлэл юм. Төрийн албан хаагчийн ёс зүй бол зөвхөн хувь хүний хандлага бус, төрд итгэх олон нийтийн итгэлийн үндэс юм. Ёс зүйтэй төрийн алба – Иргэндээ ээлтэй төр.

2026-11-24 09:11
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Ёс зүйн дэд хорооноос “НЭГ ХАМТ ОЛОН – НЭГ ЗОРИЛГО – НЭГ ХАНДЛАГА” нөлөөллийн аяныг эхлүүлж байгаатай холбогдуулан хамтдаа суралцаж, туршлагаа хуваалцаж, зөв хандлагаар нэг зорилгын төлөө нэгдэцгээе!Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Ёс зүйн дэд хорооноос “НЭГ ХАМТ ОЛОН – НЭГ ЗОРИЛГО – НЭГ ХАНДЛАГА” нөлөөллийн аяныг эхлүүлж байгаатай холбогдуулан хамтдаа суралцаж, туршлагаа хуваалцаж, зөв хандлагаар нэг зорилгын төлөө нэгдэцгээе!

2026-11-16 16:25
ийслэлийн Хяналт шалгалтын газар “ХАМТРАН АЖИЛЛАЯ – ХАРИЛЦАН ДЭМЖЬЕ” нөлөөллийн аянд нэгдэж байна. Төрийн албан хаагчдын ёс зүй, хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэл, эерэг харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “Хамтран ажиллая – Харилцан дэмжье” нөлөөллийн аянд манай байгууллага нэгдэж байна.Аяны хүрээнд бид: 🌱 Байгууллагын хэмжээнд аяны зорилго, үзэл санааг сурталчлан таниулах; 🌱 Төрийн албан хаагчдыг ёс зүйн сургалт, мэдээлэлд хамруулах; 🌱 Ажлын байрны эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх; 🌱 Харилцан хүндэтгэл, ойлголцол, дэмжлэгт суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх; 🌱 Ёс зүй, хамтын ажиллагааны зөв дадлыг өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхэд анхааран ажиллана. Хамтдаа эерэг өөрчлөлтийг бүтээцгээе! 🤝

2026-11-12 16:12
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ, ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙГУУЛЛАГЫН БОДЛОГО, ХАНДЛАГЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Жендэрийн зөвлөлөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), “Бүтэн бүлээн” ТББ-тай хамтран 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан хаагчдад зориулсан “Жендэрийн эрх тэгш байдал, байгууллагын жендэрийн мэдрэмжтэй бодлого ба хандлага” сэдэвт сургалтыг Жендэрийн элч сэтгүүлч, Эрх зүйч-судлаач, сургагч багш Э.Энэрэл, Ч.Ханддулам нартай хамтран зохион байгууллаа.