Хот байгуулалт, хотын стандартын газар
ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ:
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон үе шатны төлөвлөлт хэрэгжихэд хяналт тавих, төсөл хөтөлбөрүүд боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулна.
БАРИЛГА БАРИХ ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭХ:
Иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн барилга барих хүсэлтийг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
ДЭД БҮТЦИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ:
Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хэрэгцээ, хангамж, ашиглалт, чанарын байдалд судалгаа гаргах, төлөвлөлт боловсруулна.
ДАГУУЛ ХОТ, ДЭД ТӨВИЙН ТӨЛӨВЛӨЛТ:
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, дэд төвийг байгуулах, хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баримт бичгийн төслийг боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, санал өгөх, шинжлэх ухааны үндэслэл бүхий ТЭЗҮ боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулна.
БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ:
Барилга, байгууламжийг паспортжуулах, чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй барилгуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх, буулгах саналыг гаргана.
БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ:
Барилга, байгууламжийн угсралтын ажлын явцад хяналт тавих, хот байгуулалт, барилгажилтын хяналтын мэдээ, мэдээллийг Хот байгуулалтын мэдээллийн санд оруулна.
УЛААНБААТАР ХОТЫН ХАЯГЖУУЛАЛТ:
Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэл хийж, гудамж талбай нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжийг мэдээллийн санд бүртгэж, хаяг дугаар олгох.
ХОТ БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САН:
Хот байгуулалтын хөгжлийн стратеги, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөгжлийн хэтийн болон ойрын зорилтыг оновчтой төлөвлөхөд иж бүрэн мэдээллийг бүрдүүлэх, мэдээллийн сангийн үндсэн хэрэглэгчид болон иргэдийг шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
ХОТЫН СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ, МӨРДҮҮЛЭХ:
Нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн хотын стандартын тогтолцоог боловсруулах ажлыг зохион байгуулах, Ерөнхий архитектораас өгсөн чиглэлийн дагуу норм ба дүрэмд санал өгч оролцох, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэглэх, дагаж мөрдөхөд чиглэсэн удирдамж, арга зүйн тогтолцоог хөгжүүлнэ.