Госхот өрхийн эрүүл мэндийн төв

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГОСХОТ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Д.ГАНБОЛД
Нийгмийн байдал сэхээтэн. 1973 онд Улаанбаатар хотын 33 дугаар сургуулийн 10-р анги, 1978-1980 онд Дархан АУДуС-ийг эх баригч бага эмчээр, 1983-1989 онд Улаанбаатар хот АУДС-ийг их эмчээр төгссөн.
Эрүүл мэндийн салбарт нийт 47 дахь жилдээ ажиллаж байгаа ба үүнээс
1973-1978 онд Дархан Нэгдсэн эмнэлэгт лаборантаар
1980-1983 онд Дархан хотын УЗН-ийн орлогч даргаар
1989-1995 онд Дархан хотын Түргэн тусламжийн станцын ерөнхий эмчээр
1995-2001 онд НЭМА-д өрхийн эмчээр
2001 оноос хойш одоог хүртэл ГОСХОТ ӨЭМТ-д өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 25 жил тус тус ажиллаж байна.
Ажиллах хугацааандаа
- 1999 онд АУ-ны магистр
- 2010 онд Клиникийн профессор
- 2004 онд Ахлах зэрэг
- 2013 онд тэргүүлэх зэрэг
- 2024 онд Зөвлөх зэрэг хамгаалсан.
Шагнал
1981 онд - Эрүүл мэндийн салбарын 60 жилийн ойн медаль
2003 онд - Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
2011 онд - Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн медаль
2013 онд – Алтангадас одон
2021 онд- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.