Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар


Монгол Улсын их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж ирсэн салбарын нийт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид та бүхэндээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Газрын удирдлагын хэлтэс 2003 онд газар байгаль орчны алба нэртэй үүсгэн байгуулагдаж байсан. Барилга хот байгуулалтын хэлтэс 2007 онд ЗДТГ -т “Хот байгуулалтын алба” нэртэй үүссэн. 2009 оны 2 дугаар сарын 4 -ний өдрийн №38 тоот захирамжаар газрын алба, хот байгуулалтын алба нэгдэж аймгийн ГХБХБГ байгуулагдсаж 2009 оноос өнөөг хүртэл аймгийн газар, барилгын салбарын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсад хот төлөвлөлт, барилга, барилгын материал үйлдвэрлэл, газрын харилцааны чиглэлээр ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо оюун ухаан, хүч хөдөлмөрөө өргөж яваа салбарын нийт ажилчин албан хаагчиддаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.
БУЛГАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ү.БЯМБАСҮРЭН