Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар


ЖАБАХЫН ЕСТАЙ
• Албан тушаал: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга,
• Төрсөн огноо, газар: 1980.09.22 — Баян-Өлгий аймгийн Улаанхус сум,
• Гэр бүлийн байдал: Эхнэр, 4 хүүхэдтэй.
Боловсрол:
• 1989–1999 онд: Ерөнхий боловсролын Өлгий хотын 6-р ахлах сургууль төгссөн,
• 1999–2003 онд: ХААИС — Газар зохион байгуулагч инженер (Бакалавр),
• 2019–2021 онд: “Засагт Хан” дээд сургууль, Улаанбаатар — “Төрийн удирдлага” Магистр.
Ажилласан туршлага:
• 2005–2009 онд Аймгийн Газрын албанд Газар зохион байгуулагч; үнэлгээ, төлбөр, татвар, газар өмчлөл хариуцсан мэргэжилтэн,
• 2009–2012 онд Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар өмчлөл, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн,
• 2013–2016 онд Аймгийн ГХБХБГ-ын Газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн,
• 2016–2024 онд Аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга,
• 2024–оноос Аймгийн ГХБХБГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.