Дорноговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар


Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь аймгийн нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэх, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын үйл ажиллагааг хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Тус байгууллага нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргыг мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангаж ажиллахаас гадна дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
• Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
• Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
• Газрын кадастрын бүртгэл, мэдээллийн санг хөтлөх, шинэчлэх;
• Иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зохион байгуулах;
• Барилга, хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
• Хот, суурины ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах;
• Барилгын салбарын хууль тогтоомж, стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах;
• Инженерийн дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн асуудлаар мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
• Газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, хот байгуулалтын салбарын төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид хүргэх;
• Салбарын бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
Тус газар нь газрын нөөцийг зүй зохистой ашиглах, барилга, хот байгуулалтын тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.