Орхон аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР
- Газрын тухай багц хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулах - Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах - Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх - Газартай холбоотой аливаа асуудлаар аймгийн Засаг дарга, холбогдох бусад байгууллага, иргэдэд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх - Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах, хэрэгжилтийг хангуулах - Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд санал өгөх - Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах - Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх - Газар ашиглагч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн ногдуулалт хийх, газрын төлбөрийн гэрээ байгуулж, дүгнэх - Газрын тухай хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, зөрчил арилгах тухай мэдэгдэл өгөх, зөрчил арилгуулах талаар хууль хяналтын байгууллагад хандах - Геодезийн цэг тэмдэгтийн өтгөрүүлэлт, сэргээн засах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах - Газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, мэдээлийн баяжилтыг тухай бүр нь хийх, кадастрын мэдээллийн сангийн зураглалаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлчлэх - Газрын тухай хуулинд заасны дагуу кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулан кадастрын зураглал хийлгэх, зураглалын ажилд нь хяналт тавих - Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах - Газар өмчлөгч иргэдэд газрын татвар ногдуулах - Газартай холбоотой мэдээ, судалгаа, тайлан, биелэлтийг гаргаж холбогдох дээд байгууллагад хүргүүлэх - Газрын тухай багц хуулийг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР - Барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт, норм дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих </br> - Барилга байгууламж барих, засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын гүйцэтгэлд зураг төслийн дагуу техник хяналт тавих - Барилгын ажлын үе шат бүрт зохиогчийн хяналтыг гүйцэтгүүлэх - Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах - Гудамж, талбайн нэр, барилга байгууламжийн дугаар тогтоох - Барилгын зураг төсөл батлах, зөвшөөрөлцөх - Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын болон техникийн комисст ажиллах - Зургийн байгууллагуудад дэвсгэр зураг гарган өгч, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлах - Барилгын зураг төсөл, хайгуул, барилга угсралт, барилгын матераилын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох саналыг судлах, холбогдох дээд газарт уламжлах - Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах үе шатны ажил, шинээр барьж байгуулах дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, тооцоог гаргах - Барилга, хот байгуулалтын жижүүрийн зураг хөтлөх, иргэдэд мэдээллээр үйлчлэх - Байршлын схем зураг гаргаж өгөх - Зургийн даалгавар боловсруулах - Хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийн сан хөтлөх, шаардлагатай мэдээллээр иргэдэд мэдээлэл лавлагаа гаргаж өгөх - Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих - Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүдээс мэдээ, тайлан, судалгаа авч нэгтгэн холбогдох дээд газарт хүргүүлэх - Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах үе шатны ажил, шинээр барьж байгуулах дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, тооцоог гаргах - Барилга, хот байгуулалтын жижүүрийн зураг хөтлөх, иргэдэд мэдээллээр үйлчлэх