И Монгол академи
“И-Монгол академи” УТҮГ нь төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байна.
Тэргүүлэх чиглэл
“И-Монгол академи” УТҮГ нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
Төрөөс баримтлах бодлого, чиглэл, шийдвэр, төрийн байгууллагын захиалгын дагуу мэдээллийн систем, программ хангамжийг хөгжүүлэх.
Төр, хувийн хэвшлийн дундын мэдээлэл солилцооны систем (ХУР), түүнийг дэмжих дэд системүүдийг зохион байгуулах, хөгжүүлэх.
Төрийн тодорхой салбар, байгууллага, үйл ажиллагааг оновчилж, цахимжуулах боломжийн талаар судалгаа, шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бодлогын даалгавар боловсруулах.
Хариуцсан мэдээллийн системийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлт, ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн бусад байгууллагатай хамтран ажиллах.
Мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр агуулга боловсруулах, сургалт хийх, хөтөлбөр зохион байгуулах
Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах-1111” төвийн үйл ажиллагаа, мэдээллийн системийн байнгын ажиллагааг хангах, хөгжүүлэх, Засгийн газарт иргэд, байгууллагаас “Иргэд, олон нийттэй харилцах-1111” төвөөр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэлтийг мэдэгдэх, Засгийн газар, төрийн байгууллага, иргэд, олон нийтийг шаардлагатай мэдээллээр хангах үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлж, олон талт мэдээллээр хангах.