Үйл ажиллагааны стратеги зорилт салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах ажлын уялдаа холбоог хангах, төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах замаар үйл ажиллагааны үр нөлөө. Үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх, дотоод, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх,хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмж, чанар. Yр ашгийг дээшлүүлж тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, хүн амын амьжиргааны түвшин дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Хүн амын зорилтот бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн халамжийн үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлэх замаар тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн баталгаа хангахад чиглэсэн хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, нийгмийн халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болох нөхцөлийг бүрдүүлэх, ядуурлын түвшин бууруулах.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Хүн амын хөдөлмөрлөх эрхийг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлж, ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ядуурлын төвшин бууруулах. Үндэсний хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх. Нэг цонхны бодлогоор Монгол улсын иргэдийн дотоод, гадаадын мэргэшсэн хүний нөөцийн зах зээлд гарах гарц нь болох. Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, тэгш шударга, чанартай хүргэх чадварыг байнга дээшлүүлсэн суралцагч байгууллагыг хөгжүүлэх, стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг дээшлүүлэх. Байгууллагын гадаад, дотоод харилцааг хөгжүүлж салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний цахим мэдээллийн нэгдсэн сүлжээг боловсронгуй болгож, төрийн зохих байгууллагуудын сүлжээ, мэдээлэлтэй нэгдмэл байдлыг хангах.
