Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар


АЛСЫН ХАРАА
Хүн амын оршин суух, хөгжих таатай нөхцөлийг хангасан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, ухаалаг, тогтвортой засаглалыг бэхжүүлсэн, эдийн засаг, нийгмийн хувьд бие даасан Монгол Улсын хөгжлийн тулгуур аймаг болно.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
1 .“Ковид 19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд:
• Ковид 19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогыг хэрэгжүүлж, төсөв санхүүг оновчтой зохион байгуулан, бэлэн байдлыг тогтмолжуулна.
2 .Хүний хөгжлийн бодлогын хүрээнд:
• Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
• Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхитэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
• Хүн бүрт чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж, тэгш хамруулахтогтолцоог бэхжүүлнэ.
• Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, нийгмийн халамжийг оновчтой болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хөгжлийг хангаж, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэн, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ.
• Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдлэн, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
З.Эдийн засгийн бодлогын хүрээнд:
• Санхүү, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, төсвийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ.
• Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн газрын тос, нүүрс-хими, жонш, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг орон нутгаас дэмжиж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгоно.
• Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг өргөжүүлж, гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг орон нутгаас хангаж, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.
• Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
• Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
4.3асаглалын бодлогын хүрээнд:
• Хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой, сайн засаглалыг бэхжүүлэн, цахим технологид тулгуурласан төрийн үйлчилгээг эрчимжүүлж, төр, хувийн хэвшил,
иргэний нийгмийн хамтын ажиллагаа өргөжүүлнэ.
• Иргэдийг аюулгүй, амар тайван, гамшгийн эрсдэлгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
• Хөрш болон өндөр хөгжилтэй орнууд, тэдгээрийн муж, хотуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэн, олон тулгуурт гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ.
• Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажлын уялдаа холбоог ханган орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, цэргийн албыг иргэний төлөвшил, эх оронч үзэл, хүмүүжлийн үндэс байх бодлогыг хэрэгжүүлнэ.
• Төрийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг дээшлүүлнэ.
б.Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд:
• Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. б.Орон нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлогын хүрээнд:
• Орон нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Дорноговь аймаг 1942 онд мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.
Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд МУЗГ-ын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд томоохон мега төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, аж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, эдийн засгийн үзүүлэлтээрээ Монгол Улсын шилдэг аймгаар 2018, 2019, 2022 онуудад дараалан шалгарч, 21 аймгаас өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 2021, 2022 онуудад тэргүүлсэн амжилтыг үзүүлжээ.

Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал
Очирпүрэвийн Батжаргал нь Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, “Адептус консалтинг фирм” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Адептус консалтинг фирм” ХХК-ийн Зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн захиргааны салбарт ажилласан байдал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 103 дугаар зарлигаар Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилогдон, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Шүүхийн захиргааны хуулийг дагаж мөрдөж эхлэх хүртэл хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан байна.
-2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдсон.
- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Очирпүрэвийн Батжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Засаг даргаар дахин томилогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Гомбодоржийн Март
Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС, Удирдлагын академи төгссөн.Санхүү эдийн засагч мэргэжилтэй.Төрийн удирдлагын менежер.1982 оноос Монгол банкны салбарт хянагч нягтлан бодогч, аймгийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст эдийн засагч, тасгийн дарга, аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байна.
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Мөнхбаатарын Мөнхбат
Төрсөн газар: Дорноговь аймаг, Эрдэнэ сум
Боловсрол: Монгол Улсын Их Сургууль Нийгэм, соёлын Антропологи мэргэжил
Ажил эрхлэлт:
-2016–2021 он Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого, Хяналт шинжилгээ-үнэлгээний хэлтэс мэргэжилтэн
-2021–2023 он – Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч, туслах
-2023–2025 он Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
-2025-2026 онд Замын-Үүд сумын ЗДТГ-ын дарга
-2026 оны 06 дугаар сараас Аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.