Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Ажлын чиг үүрэг:
1. Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, штаб, тасаг, албадын үйл ажиллагаанд чиглэл өгөх, арга зүйн удирдлагаар хангах,
2. Сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадыг нэгдсэн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, үүрэг чиглэл өгөх,
3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих.
4. Төрийн албаны хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх ажлыг зохион байгуулах,
5.Төрийн албаны стандартын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх /ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо, цалин хөлсдөрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, шатлал, мэргэшлийн шалгалт, зэрэг дэвдөрийн албан хаагчдын шагнал, урамшуулал, нийгмийн баталгаа, сахилга, хариуцлага, төрийн албан хаагчийн тоо бүртгэл гэх мэт/
6. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дотоод ажлыг эрхлэн хөтлөх,
7.Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээг төрийн байгууллагуудаар нэгтгэн гаргах, Төрийн албаны зөвлөлд тайлагнах.
8. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах, дүн мэдээг Төрийн албаны зөвлөлд тайлагнах,
9.Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах,
10.Төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албаны тангараг өргүүлэх ажлыг удирдан зохион байгуулах,
11. Төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалтууд зохион байгуулах,
12. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, жилийн эцсийн тайланг хэлтсүүдээс авч нэгтгэх,
13. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих,
14.Аймгийн Засаг даргын захирамжийг албажуулах, захирамжаар өгсөн үүргийн биелэлтэнд хяналт тавих,
15. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, шийдвэрийг боловсруулах, албажуулах, хэрэгжүүлэх, мэдээлэх,
16. Аймгийн Засаг даргын сум, байгууллагад ажилласан тэмдэглэл, ажил төрлийн цуглаанд хэлсэн үг, албан тушаалтанд өгсөн үүргийн биелэлтэд хяналт тавих, хариу мэдээлэх,
17. Сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга нар, төрийн байгууллагуудын удирдлагуудад албан томилолт, чөлөө олголтыг бүртгэх, судалгаа, дүгнэлт гаргах.
18. Сумдын Засаг дарга нар, төсвийн байгууллагуудын дарга нартай Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих,
19. Монгол улсын Төрийн дээд шагнал, аймгийн Засаг даргын шагналын материал хүлээн авах.хянах, шагналын материалыг холбогдох газарт уламжлах.шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулах.
20.Гадаад харилцааны чиглэлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээрт бэлтгэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих, зочин төлөөлөгчдийг хүлээн авах.үдэх, үйлчлэх ажлыг төрийн ёслолын журам, зааврын дагуу гүйцэтгэх.
21. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харилцах асуудал,
22. Иргэдээс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, тайлан мэдээ гаргах,
23. Аймгийн Иргэдтэй уулзах төв, Нээлттэй утас: 7058-2233 -ын хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх
24. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цахим сайтыг эрхлэн явуулах.
25. Аймгийн Засаг даргын Тамгын газраас явуулах мэдээлэл сурталчилгаа, мэдээллийн цагийн ажлыг удирдан зохион байгуулах, үр дүнг тооцох /Иргэдтэй хийх уулзалт, Нээлттэй хаалганы өдөрлөг, Орон нутгийн удирдлагын цаг, хэлэлцүүлэг, цахим хурал г.м/
26.3асгийн газрын хэрэг эрхлэх газар хүргэх шуурхай мэдээлэл, танилцуулгыг хэлтсүүдээс авч нэгтгэх, мэдээлэх.
Төрийн үйлчилгээ мэдээллийн төв
Ажлын чиг үүрэг:
Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай, хүтээмжтэй хүргэх, мэдээллэх. Иргэдээс ирүүлсэн санал асуулга, судалгаа явуулах, иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлт, саналыг хүлээн авч холбогдох төрийн байгууллага, албан хаагчдад уламжлан, шуурхай шийдвэрлүүлэх. Аймаг орон нутгаа хөгжүүлэх чиглэлээр гарч байгаа шийдвэрт иргэдийнхээ санал бодлыг тусгах, төр иргэндээ шуурхай үйлчлэх.
Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
Ажлын чиг үүрэг:
1. Аймгийн үйлдвэрлэл, эдийн засгийн байдалд судалгаа шинжилгээ хийж, хэтийн төлвийг тодорхойлох, бодлого боловсруулах, зохицуулах;
2. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөөг /Үндсэн чиглэл/ боловсруулах;
З.Орон нутгийн хөгжлийн индекс боловсруулах,
4. Эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээний чанар, хүртээмж, зохион байгуулалтанд хяналт тавих;
5.Хөдөөгийн эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнг тооцох, хяналт шинжилгээ хийх,
6. Зам, барилгын угсралт, хөрөнгө оруулалтын төсөв, төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих;
7. Радио, өргөн нэвтрүүлгийн станцтай харилцах асуудал;
8. Засгийн газар, Засаг даргын баталсан хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлын хүрээний хөтөлбөрүүдийн биелэлтийг хангах хэрэгжүүлэх
9. Хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн бодлого боловсруулах, хэрэгжилтэнд зохицуулалт хийх;
10.Хотын цэвэр, бохир усны систем, дулааны шугам сүлжээний технологи, горимын ажиллагаанд хяналт тавих;
11.Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, барилгажилт, ашиглалтын ажилд хяналт тавих;
12. Газрын харилцаа, газар эзэмшилт, ашиглалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
13. Байгаль хамгаалах түүний баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого, төлөвлөлтийг орон нутгийн хэмжээнд боловсруулах, хэрэгжүүлэх;
14. Уул уурхайн салбарын бодлого, төлөвлөлт, зохицуулалтыг орон нутагт хэрэгжүүлэх:
15. Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтыг орон нутагт хэрэгжүүлэх;
16. Хөдөө аж ахуйн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх /малын эрүүл мэнд, үржил, бэлчээр ашиглалт, хадлан тэжээл, усан хангамж, газар тариалан, туслах аж ахуй гэх мэт/;
17. Үйлчилгээ, худалдаа, хүнсний хангамж, аюулгүй байдлын бодлого төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх;
18. Жижиг бизнесийг дэмжих талаар төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх,
19. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх,
20. Төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлийг хянах, санхүүжилтийн эрх нээх асуудал хариуцах,
21. Худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих,
22. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн чиг үүргийн холбогдох Сайдуудтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлтийг гаргах, тайлагнах, удирдлагад мэдээлэх;
Хууль эрх зүйн хэлтэс
Ажлын чиг үүрэг:
1. Аймгийн Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах,
2.3асаг даргаас гаргах захирамж, шийдвэрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хангуулах,
3. Нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах,
4. Аймгийн Засаг даргаас хууль, хяналтын байгууллагуудтай харилцан ажиллах, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах,
5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх,
6. Аймгийн Засаг дарга сум болон , агентлаг, байгууллагад ажилласан тэмдэглэл, ажил төрлийн цуглаанд хэлсэн үг, албан тушаалтанд өгсөн үүргийн биелэлтийн өөрийн хэлтсийн чиг үүрэгт хамаарах асуудалд хяналт тавих, хариу мздээлэх,
7. Хууль,тогтоомжийн системчлэл, сурталчилгаа лавлагаа, мэдээллийн санг бүрдүүлэн дэлгэрүүлэх, хууль тогтоомжийн кодификаци хийх, удирдлага, албан тушаалтан, иргэдийг хууль, эрх зүйн мэдээллээр хангах,
8. Шүүхийн байгууллагуудтай харилцах асуудал,
9.Төрийн нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх ажпыг байгууллагадаа хариуцах, хяналт тавих, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх,
10.Аймгийн Засаг дарга, Тамгын газар түүний хэлтсийн тамга, тэмдгийг хадгалах, ашиглалтад хяналт тавих,
11.Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжэзнд зохион байгуулах,
12. Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн бүрдүүлэлтэд хяналт тавьж ажиллах,
13. Хэлтсийн чиг үүрэгт хамаарах агентлагуудын нэрийн өмнөөс, аймгийн Засаг даргын яамдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт үнэлгээ хийх,
14.3асгийн газар, Засаг даргаас хууль зүйн чиглэлээр баталсан хөтөлбөрийн биелэлтийг нэгтгэн боловсруулах,
15. Аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлийн төслийг өөрийн хэлтсийн чиг үүрэгт хамаарах хүрээнд боловсруулах,
16. Нотариатын үйлчилгээнд ерөнхий хяналт тавих,
17.Эрх зүйн сургалт сурталчилгааны ажпыг удирдан чиглүүлэх,
18.Орон нутгийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах,
19. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажпыг орон нутагт зохион байгуулах,
20. Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх.
Архивын тасаг
Ажлын чиг үүрэг:
21. Тамгын газрын архив, бичиг хэргийг хөтлөх.
22. Төрийн архивт фонд үүсгэгч байгууллагуудын баримт бичгийг шилжүүлэн авч, нөхөн бүрдүүлэлт хийх, эрдэм шинжилгээ судалгаа лавлагаанд ашиглах үүргийг архивын тасаг гүйцэтгэх,
23. Аймгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн ажпыг хууль журмын дагуу явуулах, мэргэшлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх,
24.0рон нутгийн зах зээлд аж ахуй эрхлэгч нь шударгаар өрсөлдөх, нутгийн захиргаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох,
25.3асгийн газрын тогтоол, шийдвэр, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг өөрийн хэлтсийн чиг үүргийн хүрээнд нэгтгэн боловсруулах,
26. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбарын сайдтай байгуулсан аймгийн Засаг даргын гэрээ болон Ерөнхий сайдтай байгуулсан батламжаас өөрийн салбарт холбогдолтой заалтуудын хэрэгжилтийг хангах, тайлагнах.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс
Ажлын чиг үүрэг:
1. Монгол улсын Их хурал, Засгийн газраас баталсан тогтоол, эрх зүйн актуудыг хяналтанд авч хэрэгжилтэнд хяналт тавин хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх замаар аймгийн удирдлагууд, хэрэглэгчдийг нэгдсэн мэдээ, мэдээллээр хангах, дүгнэлт, санал боловсруулах ажлыг зохион байгуулах,
2. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавин хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх замаар аймгийн удирдлагууд, хэрэглэгчдийг нэгдсэн мэдээ, мэдээллээр хангах, дүгнэлт, санал боловсруулах ажлыг зохион байгуулах,
3. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбарын Сайдтай байгуулсан аймгийн Засаг даргын гэрээ, аймгийн Засаг дарга Ерөнхий сайдтай байгуулсан батламжийн биелэлтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх ажлыг зохион байгуулах,
4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад байгууллагын болон сумын Засаг даргын Тамгын газрын болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд, албан хаагчдыг мэргэжил, арга зүйгээр хангаж зөвлөн туслах ажпыг жил бүр зохион байгуулах, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд мэдээлэх, шийдвэр гаргуулах, үйл ажиллагаа сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх,
5.Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга, засаг даргын дэргэдэх агентлагуудтай байгуулсан батламж, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлтийг холбогдох газруудаас хүлээн авах, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох,
6. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жил бүрийн үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг мэдээлэх, доголдож байгаа үйл ажиллагаа, арга хэмжээг сайжруулах санал оруулах,
7. Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа, үндсэн зорилт, чиг үүрэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох доголдож байгааг нь сайжруулах санал, зөвлөмж гаргуулах,
8. Аймгийн нутгийн захиргааны байгууллагууд, төрийн өмчит ААН, төрийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хуралдааныг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, шуурхай хуралдаан дээр удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтийн дүнг удирдлагад мэдээлэх,
9. Аймгийн Засаг даргын сум, байгууллагад ажилласан тэмдэглэл, ажил төрлийн цуглаанд хэлсэн үг, албан тушаалтанд өгсөн үүргийн биелэлтэнд хяналт тавих, хариу мэдээлэх, Ю.Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн орон нутагт холбоотой заалтын биелэлтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох, Шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
10.Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сумд, агентлаг, төрийн байгууллагуудтай холбоотой мэдээлэл, хэлэлцэх асуудлуудыг төлөвлөх, хуралдаанаар гарсан төсөвтэй холбоотой шийдвэрүүдийн хэрэгжилтэнд cap, улирлаар хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнг тооцох,
Нийгмийн бодлогын хэлтэс
Ажлын чиг үүрэг:
Аймгийн нийгмийн хөгжпийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, удирдлагыг нийгмийн салбарын мэдээллээр тогтмол хангах,
Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн жилийн төлөвлөгөөний холбогдох саналыг боловсруулах, хэрэгжилтийн тайланг хугацаанд нь гаргах,
Аймгийн Засаг даргын сум, байгууллагад ажилласан тэмдэглэл, ажил төрлийн хурал цуглаанд хэлсэн үг, албан тушаалтанд өгсөн холбогдох үүргийн биелэлтэнд хариу мэдээлэх,
Төсвийн Ерөнхийлөн захирагч буюу салбарын сайдтай байгуулсан аймгийн Засаг даргын гэрээ болон аймгийн Засаг даргын Ерөнхий сайдтай байгуулсан батламжаас өөрийн салбарт холбогдолтой заалтуудын хэрэгжилтийг хангах, тайлагнах,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг зохион байгуулах ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ажлыг зохион байгуулах ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх,
Ажилгүйдэл, ядуурлыг орон нутгийн түвшинд бууруулах талаарх бодлого зорилтыг хэрэгжүүлэх,
Хүн ам зүйн үзүүлэлтийг сайжруулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих,
Аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих,
Гэр бүлийн болон хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих,
Ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучууд, оюутан, өсвөр үеийн хүүхдүүдийн хөгжил, хамгааллын бодлогын хүрээнд төлөвлөлт хийх, хөтөлбөр, төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх, үнэлгээ дүгнэлтэнд үндэслэн удирдлагаас шийдвэр гаргуулах,
3алуучуудын хөгжил, оролцоог хангах талаар төрийн бодлого, хөтөлбөрийн талаар санал боловсруулах, батлагдсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн салбар нэгжийг зохицуулалт, арга зүйгээр хангаж, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх,
Нийгмийн түншлэлийн бодлого боловсруулж, Иргэний нийгмийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх, гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг тэднээр гүйцэтгүүлэх, үүнд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж ажиллах,
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн санал боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэх, тайлагнах,
Эх, эцэг хүүхэддээ нийгмийн үүрэг, хариуцлага, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хамтын эрх тэгш оролцоо болон жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголт, хүнийг хүйсийн шинжээр үл ялгаварлах үзэл, зан үйлийг өөрсдийн үлгэр дууриал, гэр бүлийн хүмүүжлээр олгох ажлыг салбар, орон нутгийн онцлог, шаардлагад нийцүүлэн зохион байгуулах,
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тухай тайланг Жендэрийн үндэсний хороонд хуульд заасан хугацаанд хүргүүлэх,
Төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, харъяа агентлаг, байгууллагуудыг бодлого арга зүйн удирлагаар хангах,
Аймгийн боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, биеийн тамир, спортын хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх,
Аймгийн эрүүл мэндийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх,
Аймгийн эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагааг зохион байгуулах,
Орон нутгийн салбар нэгжийг зохицуулалт, арга зүйн удирдлагаар хангаж холбогдох байгууллагын уялдаа холбоог хангах, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх
Санхүү, төрийн сангийн хэлтэс
Ажлын чиг үүрэг:
1.Аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, зарлага санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах,
2.Төсвийн хууль тогтоомжийн хүрээнд аймаг, орон нутгийн төсвийн төслийг боловсруулж батлуулах, төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн нэгдсэн тайланг гаргаж холбогдох санхүүгийн хяналтын байгууллагаар хянуулах ажлыг гүйцэтгэх,
3.Улсын болон орон нутгийн төсөвт орлого бүрдүүлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ бүх шатны төсөвт орлого бүрдүүлэлтийн ажлын зохион байгуулалтанд хяналт тавих, бодлогын удирдамжаар ханган ажиллах,
4.Төсвийн байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагаанд төсвийн талаар гарсан хууль тогтоомжуудын хүрээнд хяналт тавих, бодлого арга зүйн зөвлөмжөөр хангах,
5.Төсөвт байгууллагуудад төрийн сангийн үйлчилгээ үзүүлж батлагдсан төсвийн зарцуулалтанд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт тавих, сумдын төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж удирдлага арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах,
6.Төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих, санхүүгийн тайлан, тэнцлийг хүлээн авч нэгтгэх, судалгаа, дүгнэлт хийх, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бодлого боловсруулж хэрэгжүүлэх,
7.Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, төлөвлөгөөт зорилтын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, зарлага санхүүжилтийг гүйцэтгэх,
8.Төрөөс нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, хадгаламж, зээлийн үйл ажиллагааны талаар баримталж буй бодлогын хэрэгжилтэнд эдийн засгийн хяналт- шинжилгээ хийх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах,
9.Монгол улсын төсөв санхүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, тус салбарын хэмжээнд олон улсын болон дотоодод мөрдөгдөж буй стандартуудыг нэвтрүүлж хэвшүүлэх, мөн боловсон хүчний чадавхи мэргэшил, мэдлэгийг байнга сайжруулах үүднээс төсөвт байгууллага болон аж ахуй нэгж байгууллагуудын нягтлан бодогч, тооцооны ажилтнуудыг тасралтгүй боловсролын сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах
10.Төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтанд бүртгэлээр тавигдах хяналтыг хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчийг ашиглах зарцуулах, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих
11.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа улсын бүртгэлтэй хувьцаат компани, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, брокер дилерийн компаниудын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, хяналт тавих
12.3арим агентлагуудын ерөнхийлөн захирагч /Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Гаалийн алба/ нартай аймгийн Засаг даргын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ, мөн тус агентлагуудтай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулах,
13.Сумдын Засаг дарга нарын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, дараагийн жилийн гэрээ байгуулах ажлыг төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран зохион байгуулах
14. Бодлогын баримт бичгүүдэд өөрийн салбарын чиглэлээр тусгасан холбогдох заалтын биелэлтийг хангуулах, биелэлтийг тайлагнах
15.3асгийн газрын тогтоол, шийдвэр, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг өөрийн хэлтсийн хүрээнд нэгтгэн боловсруулах
16. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбарын сайдтай байгуулсан аймгийн Засаг даргын гэрээ болон аймгийн Засаг даргын Ерөнхий сайдтай байгуулсан батламжаас өөрийн салбарт холбогдолтой заалтуудын хэрэгжилтийг хангах, тайлагнах
17. Мэргэжлийн байгууллагуудын болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн биелэлтийг холбогдох сум, байгууллагуудаас гаргуулан хэрэгжүүлж ажиллах,
18. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих.
Цэргийн штаб
Ажлын чиг үүрэг:
1. Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэшил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хяналт-шинжилгээ хийх,
2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнтэй явуулах сургалт, дадлагыг зохион байгуулах,
3. Нутаг дэвсгэртээ байрлаж байгаа Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн анги байгууллагуудтай харилцаж ажиллах,
4. Аймгийн гамшгаас хамгаалах ажпыг зохион байгуулахад Засаг даргад дэмжпэг үзүүлэх,
5.Эрх бүхий байгууллагын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр жинхэнэ албанд татах, халах, цэрэг техникийн шинэчилсэн бүртгэл явуулах, дайчилгааны даалгаврыг хангах бүх талын арга хзмжээ авах.
6.Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэж орон нутагт төлөвлөн зохион байгуулж, хяналт тавих байгалийн болон бусад гамшиг ослоос сэргийлэх, тэмцэх, хамгаалах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг удирдах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх,
7. Сум, аж ахуйн нэгж байгууллагаас цэргийн болон гамшигаас хамгаалах сургалт, дадлагад оролцох хүн, техникийг тодорхойлох, үүнтэй холбоотой төлөвлөгөө хийхэд туслах, зарлан мэдээллийг хүргэх,
8. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг үлсын хил хамгаалалтад татан оруулах, хил хамгаалахад туслах хүчний үйл ажиллагаанд дэмжпэг үзүүлэх.
9.Цэргийн сургуульд суралцах, гэрээт цэргийн алба хаах хүсэлтэй иргэдийг судлаж сонгон шалгаруулалтад оруулах.
10.Эрхэлсэн ажлын чиглэлээр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжпийн удирдлагын байгууллага, Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх, ажлыг зохион байгуулах, Засаг даргад мэргэжпийн зөвлөгөө өгөх.
11.Батлан хамгаалах сайдын тушаал, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх,
12. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, тэдэнтэй холбогдох асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
13.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаагчдын тоо бүртгэлийг хөтлөх, мөнгөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах,
Аж ахуйн алба
1.Хэлтсийн зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажил