Үндэсний дата төв
Байгууллагын үндсэн чиг үүрэг
2. “Үндэсний дата төв” УТҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.1. Захиргаа, удирдлагын газар нь байгууллагын бодлого төлөвлөлтийг тасралтгүй хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад зохион байгуулалтын дэмжлэг үзүүлнэ.
2.1.1. Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс нь байгууллагаас үзүүлж буй мэдээллийн технологийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ шатны технологи ашиглан хэрэглэгчдэд түргэн, шуурхай мэдээлэлтэй оновчтой зохион байгуулалттай үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн мэдээлэлтэй оновчтой ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2. Их өгөгдөл, систем нэгтгэлийн газар нь төрийн үүлэн дэд бүтэц, төрийн их өгөгдлийн оновчтой зохион байгуулалт, холбоо дамжуулах сүлжээ, мэдээллийн сан, мэдээллийн систем, программ хангамж, өгөгдлийн сангийн удирдлага, мэдээлэл технологийн судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааг хариуцан ажиллана.
2.2.1. Техник үйлчилгээний хэлтэс нь мэдээлэл технологийн сүлжээ, төхөөрөмжүүдийн суурилуулалт, ашиглалт үйлчилгээ, хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллана.
2.3. Мэдээллийн аюулгүй байдлын газар нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, халдлагаас урьдчилан сэргийлэх, хяналт мониторинг хийх болон тогтмол сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.4. Дэд бүтцийн газар нь байгууллагын дэд бүтцийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг ханган ажиллана.
2.5. Нөөц төв нь гамшиг ослын үед сэргээн ажиллуулах нөөц төвийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх, дэд бүтцийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллана.