Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль


АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал Баатарын Баясгаланмөнх-Анагаах ухааны доктор, дэд профессор
мейл хаяг: bayasgalanmunkh@mnums.mn
Боловсрол: 1989-1996 онд АУИС-хүний их эмч, 2001-2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль-Анагаах ухааны магистр, 2011-2016 онд-АШУҮИС-Анагаах ухааны доктор
Ажлын туршлага: 1989-1990 онд Дархан хотын Хүүхдийн больниц-асрагчаар, 1996-1998 онд Дархан хотын АУДуС-багшаар, 1998-2010 онд АУИС-ын харьяа Дархан хотын Анагаах ухааны коллежид тэнхмийн эрхлэгч, Сургалтын албаны арга зүйчээр, 2010-2017 онд ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-д Төгсөлтийн дараах сургалтын албаны дарга, Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргаар, 2017 оноос АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлаар ажиллаж байна.
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга Цэдэнгийн Нандинсүрэн-Химийн шинжлэх ухааны ухааны доктор
мейл хаяг: nandinsuren@mnums.mn
Боловсрол: 1997-2001 онд Техникийн их сургууль-хими технологич, 2003-2005 онд-Дархан Технологийн их сургууль-техникийн ухааны магистр, 2011-2015 онд БНХАУ, Баруун хойд муж, Хөдөө аж ахуй, ойжуулалтын их сургууль-химийн шинжлэх ухааны доктор
Ажлын туршлага: 2001-2011 онд ХААИС-УГТЭШХ-лаборант, багшаар, 2015 оноос АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн гадаад харилцааны ажилтан, 2020 оноос Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны даргаар ажиллаж байна.
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга Ойдовсүрэнгийн Отгонтогоо-Эм зүйн ухааны доктор, дэд профессор
мейл хаяг: otgontogoo@mnums.mn
Боловсрол: 2002 онд АУИС-эм зүйч, 2005 онд ЭМШУИС-эм зүйн ухааны магистр, 2015 онд -АШУҮИС-Эм зүйн ухааны доктор
Ажлын туршлага: 2002-2016 онд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн эм зүйн тэнхмийн багш, тэнхмийн эрхлэгчээр, 2017- оноос Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны даргаар ажиллаж байна.