Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.11/ болж, Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ.