Хүүхдийн төв номын сан
Тэргүүлэх чиглэл
Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:
1. Мэдлэг мэдээллийг үнэ төлбөргүй тэгш хүртээнэ.
2. Ном хэвлэлийн бүтээгдэхүүний системтэй хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлнэ.
3. Олон улсын стандартад нийцсэн, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдсэн, номын сангийн анхны шинэ барилга, байгууламжтай болно.
4. Залуу үеийг соён гэгээрүүлэх, үндэсний түүх, соёлын дархлаатай, хүмүүнлэг монгол хүнийг төлөвшүүлэхэд номын сангийн оролцоог нэмэгдүүлэн, “Монгол туургатан хүүхэд залуучуудын төв номын сан” болон өргөжүүлнэ.
5. Олон улсын номын сангийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагад нийцсэн уншигчдын бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, насан туршийн боловсролыг дэмжих, соёлын боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
6. Монголын хүүхдийн утга зохиол, хүүхдийн уншлагын эрдэм шинжилгээ, судалгааны төв болно.
7. Орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий номын санчдын цогц сургалтын төвийг бий болгон өргөжүүүлнэ.
8. Соёл, танин мэдэхүйн болон улсын чанартай томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, Нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх жишиг үйлчилгээ бий болгож, илүү олон уншигч, хэрэглэгчдийг хамруулна.
9. Номын сангийн нийт сан хөмрөгт цахим сан хөмрөгийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
10. Номын сангийн өөрийн орлого олох боломжийг бүрдүүлж ( номын дэлгүүр, цайны газар, хэвлэлийн цех г.м) техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлнэ.
Хүүхдийн төв номын сан
СБД, 8-р хороо, А.Амарын гудамж, СТӨргөө, Б корпус
Утас: 76101555