АЛСЫН ХАРАА
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөх чадвартай, тогтвортой аж ахуйн нэгжийг бойжуулагч жишиг дэмжих төв байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Баянзүрх дүүргийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээ, мэдээлэл, инкубацийн цогц дэмжлэг үзүүлэх замаар бизнесийн чадавх, менежмент, үйлдвэрлэлийн үр ашиг, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд оршино.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
1. Чадавх бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээг стандартчилагдсан тогтолцоогоор тогтмол хэрэгжүүлэх
2. Судалгаа, стандарт, инновацад суурилсан арга зүйг үйл ажиллагаанд нэвтрүүлэх
3. Инкубаци, бойжуулах үйлчилгээг үе шаттайгаар хөгжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэх
4. Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх дэмжих төв болон хөгжих
