Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэг


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН
2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
“Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд “ Суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаар суралцагчдын тэгш, идэвхитэй оролцоо суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг чадвар, хандлагад бодит ахиц гаргах”
Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах ЗОРИЛТ-ыг хэрэгжүүлнэ
1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулж, хүүхдийн хөгжлийг дэмжих хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
2. “Эерэг хүмүүжлийн арга”-ыг гэр бүлийн орчинд хэвшүүлэхэд чиглэсэн хүмүүжлийн нэгдмэл байдлыг хангах;
3. Суралцагчийн ахиц, хөгжлийн тэмдэглэлийг боловсролын салбарын цахим систем болон дижитал хэрэгсэл ашиглан тогтмол хянаж сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах;
4. Багш нарын дижитал технологи, хиймэл оюун ухааныг хэрэглэх чадварыг дээшлүүлж, орчин үеийн арга зүйг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, багш бүр нэг шинэ арга зүйг туршин үр дүнг түгээн дэлгэрүүлэх;
5. Эцэг эх асран хамгаалагчийн хүүхдийнхээ суралцахуйг нь дэмжих, хөгжүүлэх чадавхыг бэхжүүлж, гэр бүл, цэцэрлэг, хамтын ажиллагааг өргөжүүлэн хүүхдийн боловсрол, хөгжилд гэр бүлийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэд цаг гаргах, эцэг эхчүүд бүлэг бүрээр дүрийн тоглолт тоглуулах;
6. Эцэг эх, асран хамгаалагчдад бүтээлч уншлагын арга зүйн дэмжлэг үзүүлж, хүүхдэдээ тогтмол ном уншиж өгөх дадал хэвшлийг төлөвшүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих;
7. Багш платформ-д багш бүр сургалт үйл ажиллагааг байршуулах;
8. Багшийн хөгжлийг багшийн чадамж, МБНБүлэг, судалгаат хичээл, туршлага солилцох, төсөлт ажил, зөвлөн туслах үйл ажиллагаанд тулгуурлан дэмжих;
9. Цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдал, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хохирогч хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах, сургалтын байгууллагын орчныг сайжруулах;
10. Хүүхдийн авьяасыг дэмжих үйл ажиллагааг дугуйлангаар дамжуулан хөгжүүлэх;
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
• Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг өөрийн орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, өдөр тутмын үйл ажиллагааны чанарыг сайжруулж хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй, аюулгүй орчин бүрдүүлж үйл ажиллагааг явуулах
• Байгууллагын удирдлагын арга барил, манлайллаар тэргүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёлыг эрхэмлэн төлөвшүүлэх
• Номын ач тусыг таниулах зорилгоор багш, ажилчид эцэг эх үлгэрийн баатар амилсан нь театрын хэмжээний уран бүтээл улиралд нэг удаа тавих.
• Багш бүр хүүхдийн нас,сэтгэхүйн онцлогт нийцүүлэн бренди үйл ажиллагааг бүлэг дээрээ зохион байгуулах.
• Суралцагчдад эрүүл мэнд, сэтгэл зүй, хүүхэд хамгааллын мэргэжлийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх, хүчирхийллээс ангид, айдасгүй, амар тайван, ээлтэй орчинд сурч, хөгжих нөхцөлийг тэдний оролцоонд суурилан бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллага, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, үр нөлөөг үнэлэх, хэрэгжүүлэх.
• Ногоон орчин хөгжүүлэх, ногоон төгөл бие болгох, хүлэмж болон хүнсний ногоог өөрийн хөрсөнд тарьж ургуулах.
БАЙГУУЛЛАГЫН ГАВЬЯА, ШАГНАЛ, ОНЦЛОХ АМЖИЛТУУДААС:
Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд нь Сургуулийн Өмнөх Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд анхаарч, аймаг, сум, орон нутгаас зохион байгуулдаг тэмцээн, уралдаан, арга хэмжээнд амжилттай оролцож ирсэн.
Тухайлбал:
Ийнхүү Буянт сумын Хүүхдийн цэцэрлэг нь үүсэн байгуулагдсан цагаас хойш 60 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа үе шаттайгаар өргөжүүлэн, хүүхдийн тоо бүлгийн хүчин чадал, багш ажилтаны бүрэлдэхүүн, төсөв санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэн орон нутгийн хүүхдүүдэд Сургуулийн Өмнөх Боловсролын үйлчилгээг хүргэж ирсэн түүхэн уламжлалтай байгууллага юм.
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Овог, нэр: Содномдаржаа овогтой Лхамжав
Төрсөн газар: Ховд аймаг, Манхан сум
Боловсрол: Дээд (МУБИС-ийн салбар сургуулиас СӨНХ-ийн багш мэргэжлээр төгссөн,
Эрдмийн зэрэг бакалавр, магистр, багш мэргэжлийн "Тэргүүлэх" зэрэг)
Ажиллаж буй байгууллага, албан тушаал: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн Эрхлэгч
ХОЁР. АЖЛЫН ТУРШЛАГА, АЛБАН ТУШААЛЫН ЗАМНАЛ
Монгол Улсын Боловсролын салбар, төрийн үйлчилгээний байгууллагад нийт 16 жил тасралтгүй, амжилттай ажиллаж байна.
2010 – 2020 он: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар 9 жил
2020 оноос одоог хүртэл: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 6 дахь жилдээ (Удирдах албан тушаалд)
ГУРАВ. УДИРДАХ АЖЛЫН ҮР ДҮН, МАНЛАЙЛАЛ БОЛОН ОЛОН УЛС/САЛБАРЫН САНААЧИЛГА
С.Лхамжав нь 2020 онд Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажилласнаас хойш байгууллагын менежмент, санхүү, хүний нөөц болон сургалт хүмүүжлийн чанарт тодорхой ахиц, дэвшил гаргаж, салбартаа манлайлан ажиллаж байна.
1. Гүйцэтгэлийн төлөвлөгөө ба удирдах ур чадвар:
2020, 2021, 2022, 2023, 2024, 2025 оны эрхлэгчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 91% -иас дээш дүнтэй хамгаалсан амжилт гаргасан.
2. Санхүүгийн сахилга бат, аудитын хяналт:
Байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хууль болон аудитын стандартыг чанд мөрдөн ажилладаг. Ажиллах хугацаандаа санхүүгийн болон мэргэжлийн аудитаас ямар нэгэн зөвлөмж, акт, албан шаардлага авч байгаагүй бөгөөд санхүүгийн өндөр сахилга баттай, ил тод, ажил хэрэгч зарчмаар байгууллагыг удирддаг.
3. Хүний нөөцийн хөгжил, манлайлал:
Багш, ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, чадавхижуулан дэмжиж ажилладаг. Түүний удирдлага дор ажиллаж байсан багш, ажилтнуудаас 1 албан хаагч мэргэжил дээшлүүлэн, бусад салбарт дэвшин ажиллаж байгаа нь удирдан чиглүүлэх болон хүний нөөцийг бэлтгэх өндөр чадвартайг харуулж байна.
ДӨРӨВ. УЛС, САЛБАРЫН ШАГНАЛ
2020 онд Дэлхий нийтээрээ тулгарсан хүнд сорилт цар тахлын үед сургалтын үйл ажиллагааг цахимаар амжилттай зохион байгуулсан.
2022 онд аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтнуудын дунд "СӨБ-ын байгууллагын тулгамдаж буй асуудал, онцгой нөхцөл дэх менежмент" сэдэвт илтгэлийн уралдаан амжилттай оролцож 3 дугаар байр,
Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд 1 дүгээр түвшинд үнэлэгдэж багш нар өндөр амжилт үзүүлсэн.
2023 онд аймгийн "Хөдөлмөрийн аварга" эрхлэгч
2024 онд Мэргэжлийн аварга эрхлэгчээр ажил хөдөлмөрөө тэргүүлсэн байна.
ТАВ. ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ, УР ЧАДВАР
С.Лхамжав нь манлайлах болон зохион байгуулах өндөр ур чадвартай, ажилдаа шинийг санаачлагч, зарчимч, хариуцлагатай, багтайгаа тулж ажилладаг, удирдах ажлын арвин туршлагатай төрийн зүтгэлтэн юм.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Х.Отгонтуяа.
Төгссөн сургууль : Монгол дээд сургууль Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр сурч төгссөн.
Ажлын туршлага: 2010 оноос хойш Боловсролын байгууллагад тасралтгүй 16 жил ажиллаж байна.
Цэцэрлэгийн арга зүйч
Овог нэр: Түгжээ овогтой Ганзул
Төрсөн огноо, газар: 1987 оны 10 дугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн.
1. Бүртгэлтэй хаяг: Баян-Өлгий аймгийн Буянт сум 4 дүгээр баг
2. Ажлын газрын үндсэн захиргаа: Баян-Өлгий аймгийн Буянт сум хүүхдийн цэцэрлэг
3. Боловсрол, мэргэжил эзэмшсэн байдал /он дарааллаар/
4. Төгссөн сургууль Суралцсан хугацаа Эзэмшсэн
боловсрол, мэргэжил
5.Ажил эрхэлсэн байдал /он дарааллаар/
Ажлын газрын нэр Ажилласан хугацаа
/он, сараар/ Эрхэлсэн ажил албан тушаал
5.Нийт ажилласан жил: 14
6.Үүнээс тухайн салбарт ажилласан жил: 14
7.Шагнагдаж байсан шагналууд:
1. Байгууллагын “Шилдэг ажилтан” өргөмжлөл тууз 2015 он
2. “Арга зүйч багш “ Энгэрийн тэмдэг 2016 он
3. Баян-Өлгий аймгийн засаг даргын “ЖУУХ БИЧИГ Өргөмжлөл 2019 он
4. Аймгийн боловсролын газраас “АХЛАХ БАГШ ” Энгэрийн тэмдэг 2023 он
5. Байгууллагын “Шилдэг багш ” Өргөмжлөл 2023 он
6. Мэргэжлийн зэрэг “ ЗААХ АРГАЧ” Үнэмлэх 2023 он
7. “Сумын аварга сөб-ын багш Энгэрийн тэмдэг 2024 он
8. Аймгийн боловсролын газраас “Багшийн алдар” Энгэрийн тэмдэг 2025 он