Дорноговь аймгийн биеийн тамир,спортын газар
.jpg)

Агентлаг нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилтын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
ДОРНОГОВЬ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ТАНИЛЦУУЛГА
Дорноговь аймаг анх 1931 онд байгууллагдаж, одоогийн Сайншанд хотод Их дулаан уулын хошуу тамгын газар нэрээ өөрчилж, засаг захиргаагаа төвхнүүлэн байгуулсан үеэс Биеийн тамирын ажил амралт, баяр ёслол,наадмын үеэр зохиогдож эхлэснээр биеийн тамирын хөдөлгөөн хөгжлийнхөө замд орсон гэж үздэг.Энэ үед зохион байгуулж байсан биеийн тамирын ажил нь эрийн гурван наадам, шагайн харваа зэрэг уламжлалт тоглоом наадмын төрлүүдээс гадна гар бөмбөг/волейбол/,модон морь,турникэнд хөдөлгөөн хийх зэрэг төрлүүдээр сонирхон санаа нэгдсэн залуучуудын үүсгэл санаачилгаар сайн дурын байдалтай зохион байгуулагдсанаар 1943 онд Аймгийн ХЗЭ-ийн Хороонд Биеийн тамирын ажил эрхэлсэн зааварлагч Н.Жамьяанхорол томилогдон ажилласнаар манай аймгийн биеийн тамирын байгууллагын эх үүсвэр тавигдаж улмаар 1949 он 08 дугаар сарын 15 өдөр Аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хороог 2 орон тоотой байгууласнаар Биеийн тамир спортыг Аймгийн хэмжээнд удирдах анхны байгууллага үүссэн гэж үздэг.1960 онд анх удаа БТС-ын Дорноговь нийгэмлэг байгууллагдан анхныхаа баг хурлыг хийж салбар зөвлөл 2, үүр 29,БТСЭ-ийн гишүүн 970 болж өргөжлөө.1970-1978 онуудад Дорноговь аймгийн БТС-ын нийгэмлэг өргөн цар хүрээтэй ажилласнаар гадаадын болон дотоодын уралдаан тэмцээнүүдэд амжилтай оролцож бүтэц зохион байгуултын хувьд өргөжиж ирлээ.
1978 оноос Дорноговь аймгийн Биеийн тамир спортын хороо
1984 оноос Дорноговь аймгийн спортын төв
2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Биеийн тамир спортын хороо
2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Биеийн тамир спортын газар
2013 оны 06 дугаар сарын 25-наас Спорт бэлтгэлийн төв
2015 оны 01 дугаар сарын 22 өдрийн А31 захирамжаар Аймгийн БТСГ болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Баярсайханы ГАНТӨМӨР
Боловсрол:
2000-2010 Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд Бүрэн дунд боловсрол эзэмшсэн;
2012-2016 МҮИС, Эрх зүйч;
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
2016-2019 Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хатанбулаг сумын нийгмийн даатгалын байцаагч;
2019-2022 Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын улсын байцаагч;
2022-2025 Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга;
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал:
2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга