Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд холбогдох Монгол улсын хууль, тогтоомжийг Батлан хамгаалах салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг Төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;
Архивд хөмрөг үүсгэгч Батлан хамгаалах яам, Зэвсэг хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд, харьяа анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон байнга, түр хадгалах баримтыг хүлээн авах, хадгалах, хамгаалах;
Байгууллага, иргэдийн хүсэлтээр архивын лавлагаа, баримтын хуулбар олгох үйлчилгээ үзүүлдэг Төрийн үйлчилгээний байгууллага.