Архангай аймгийн музей
Аймгийн Музейн захирал Тулгаа овогтой Мөнхбүрэн нь Соёл Урлагийн Их Сургуулийн Соёлын дээд сургуулийг Бүжгийн багш мэргэжлээр төгссөн.Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр. Архангай аймгийн Соёл урлагийн байгууллагын дарга, захирлаар 17 дэх жилдээ ажиллаж байна. Монгол Улсын Ардын Жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга, Эрдэнэбулган сумын ТА-II төслийн зохицуулагч, аймгийн Музейн захирал гэх мэт удирдах албан тушаал эрхэлж байсан. 2016 оноос аймгийн Музейн захирлаар томилогдон ажиллаж байна.