Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтэсийн чиг үүрэг
- Орон нутгийн түвшинд санхүү, эдийн засаг, хүний нөөц, эм, тоног төхөөрөмж, мэдээ мэдээллийн талаар тавих тэргүүлэх чиглэл, зорилт, стратегийг, тодорхойлон мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлогоор хангах.
- Хүн амын эрүүл мэндийн хамгаалах, дэмжих талаар гарсан Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, Заавар, стандартыг мөрдлөгө болгон ажиллаж, эрүүл мэндийн асуудлаар Улсын их хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон дээд шатны байгууллагаас гаргасан бодлого, тушаал, шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх.
- Нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн тусламж Үйлчилгээний стратеги, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хөрөнгө, нөөцийг бүрдүүлэх, төсвийн хүрэлцээ, тэнцвэртэй байдлыг хангах.
- Нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн болон эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээг тодорхойлон төлөвлөлт хийх, хангах, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг сайжруулах, тасралтгүй хөгжих болмжийг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
- Орон нутгийн тҮвшинд эмнэлгийн барилга, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, автомашины ашиглалт, засвар үйлчилгээ, нөхөн хангалтыг хийх, оновчтой хувиарлах нэгтгэн зохицуулах.
- Эрүүл мэндийн байгууллагуудын статистик мэдээллийн ажлыг сайжруулж, ажлын нэгдсэн удирдлага, арга барилаар ханган, мэдээллийг төвлөрүүлэх, статистик боловсруулалт хийх.
Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн чиг үүрэг
- Орон нутгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн талаар тавих Зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлогоор хангах.
- Хүн амын эрүүл мэндийн хамгаалах, дэмжих талаар гарсан Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, Заавар, стандартыг мөрдлөгө болгон төрийн Захиргааны төв байгууллагаас баталсан эрүүл мэндийн бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Зохицуулах, хяналт шинжилгээ, Үнэлгээ хийх
- Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаандаа хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны тусламж Үйлчилгээг давуутай хºгжҮҮлэх бодлого, чиглэл баримтлан ажиллах.
- Нутаг дэвсгэрийн хэмжээнд салбар дундын Зохицуулалт хийж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалахад нутгийн Захиргаа, эрүүл мэндийн бус салбар, олон нийтийн байгууллага, хүн амыг идэвхитэй оролцуулан ажиллах.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг
- Орон нутгийн түвшинд эмнэлгийн тусламж Үйлчилгээний Зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлогоор хангах.
- Хүн амын эрүүл мэндийн хамгаалах, дэмжих талаар гарсан Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, Заавар, стандартыг мөрдлөгө болгон төрийн Захиргааны төв байгууллагаас баталсан эрүүл мэндийн бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх.
- Нутаг дэвсгэрийн түвшинд хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг тодорхойлон, түүнийг ямар тусламж Үйлчилгээгээр хангах чиглэлээ тогтоох, хэрэгжүүлэх.
- Хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийж, зонхилон тохиолдож буй өвчин эмгэгийг илрүүлэн эмчлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах.
- Аймаг, сум сум дунд өрхийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэл зүйн стандарт удирдамжийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах.
Дүн шинжжилгээ үнэлгээ, мэдээллийн хэлтсийн чиг үүрэг
- Эрүүл мэндийн тухай хууль болон Статистикийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, тушаал, заавар, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах
- Мэдээллийн технологийн төр засгийн бодлого, шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомж дүрэм журмыг хэрэгжүүлэх
- Эрүүл мэндийн байгууллагуудын статитик бүртгэл мэдээллийн үйл ажиллагааг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах
- Эрүүл мэндийн байгууллагуудын статистик мэдээ, мэдээллийг төвлөрүүлэх, статистик боловсруулалт, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээллээр хангах
- Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй систем, програм хангамжуудын заавар зөвөлгөө, хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах
- Хорт хавдрын бүртгэл тандалтын тогтолцоо болон эргэн дуудах тогтолцооны үйл ажиллагаанд холбогдох бүртгэлийн маягтуудыг үнэн зөв хөтлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, харъяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хорт хавдрын тохиолдлыг идэвхитэй хайх аргаар олж илрүүлэх, мэдээллэх
Хяналт шалгалтын хэлтсийн чиг үүрэг
- Орон нутгийн салбарын хяналт шалгалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, бодлого, хөгжлийн стратегийг тодорхойлох, бодлогын баримт бичигт тусгуулах, жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
- Салбарын хяналтын чиглэлээр батлагдсан эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр хяналт шалгалтын объектын эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт шалгалтын мэдээллийг цахим системд бүртгэх, хяналт шалгалт хийх обьектыг төлөвлөх, батлуулах, хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх.
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх.
- Гамшиг, олныг хамарсан өвчлөл, онцгой байдлын үеийн хяналт шалгалтын төлөвлөлт, хэрэгжилтийг хангуулах.
- Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах мэдээлэл, зөвлөмжөөр хангах.
- Холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргах
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлэх.
- Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хуулиар тусгайлан олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх.