Алтайн өвөр говийн сав газрын захиргаа


• Сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавих.
• Бүх шатны засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдын хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах.
• Гол мөрөн, нуур усны эх үүсвэр болон газрын доорхи усны цэнгэг орд газруудыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд авах үндэслэлийг боловсруулах.
• Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.
• Хоногт 50-100 шоо метр ус ашиглах иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, ус болон усан орчин ашиглуулах дүгнэлт гаргах.
• Улсын чанартай усны барилга байгууламж барихад дүгнэлт гаргах.
• Услалтын систем барих, шинэчлэх, засварлахад дүгнэлт гаргах.
• Ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал өгөх.
• Сав газар дахь хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох.
• Хоногт 100 шоо метрээс их ус ашиглах иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох.
• Хоногт 50 шоо метрээс их хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгох.
• Төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай гэрээ хийх.
• Ус ашигласны болон бохирдуулсаны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ноогдуулах, үндэслэлийг тодорхойлох.
• Ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох.
• Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.
• Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах.
• Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч усны нөөцийн нэгдсэн менежмент төлөвлөгөөг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулах.
• Сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харъяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах.
• Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах болон хуульд заасан бусад бүрэн эрхийг эдлэнэ.