2.3. Компанийн үндсэн зорилт нь:
1. Компани нь дунд хугацааны бодлогын бичиг баримтыг батлуулж хэрэгжүүлнэ.
2. Техникийн болон хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг баталж хэрэгжүүлнэ.
3. Үйлчилгээний чанар, стандартыг нэвтрүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.
4. Аюулгүй ажиллагааг хангах зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлнэ.
5. Засвар үйлчилгээний сайн бодлого, менежментийг хэрэгжүүлснээр түгээх сүлжээний найдвартай байдлыг дээшлүүлнэ.
6. Борлуулалт, маркетингийн үр дүнгийн системийг хэрэгжүүлснээр компанийн орлого ашгийг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг ханган ашгийн төлөө ажиллана.