
2026 оны 11 дүгээр сарын 23–25-ны өдрүүдэд Монголын Байгалийн Өв Сан, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран “Тогтвортой аялал жуулчлал, зочин жуулчны менежмент ба тайлбарлан таниулах үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Дэ Нэйче Консерванси” (The Nature Conservancy) болон Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Сургалтад Хамгаалалтын захиргааны дарга Х.Болдбаатар, архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтан Г.Бадамгарав нар оролцлоо.
Энэхүү сургалт нь хамгаалалтын захиргаадын аялал жуулчлалын менежментийн чадавхыг бэхжүүлэх, хариуцлагатай аялал жуулчлалыг төлөвшүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.