
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Шатар сонирхогчдын тэмцээн”-ийг сумандаа амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд насанд хүрэгчид болон Ерөнхий боловсролын сургуулийн 6–9 дүгээр ангийн сурагчид нийт 19 тамирчин оролцож, оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө.
♟️ Насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд:
🥇 Тэргүүн байр – Х.Нямдорж /3 дугаар багийн иргэн/
🥈 Дэд байр – Б.Баасанням /3 дугаар багийн иргэн/
🥉 Гутгаар байр – Б.Батбаатар /6 дугаар багийн иргэн/
♟️ Насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд:
🥇 Тэргүүн байр – Д.Алтанцэцэг /3 дугаар багийн иргэн/
🥈 Дэд байр – У.Солонго /6 дугаар багийн иргэн/
🥉 Гутгаар байр – Т.Дэлгэрмаа /3 дугаар багийн иргэн/
♟️ 6–9 дүгээр ангийн сурагчдын төрөлд:
🥇 Тэргүүн байр – Б.Амарсанаа /8 дугаар анги/
🥈 Дэд байр – Д.Жавхлан /8 дугаар анги/
🥉 Гутгаар байр – Б.Шинэбаяр /8 дугаар анги/
Нар тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
Энэ удаагийн тэмцээнийг сумын 4 дүгээр багийн иргэн Сумын аварга малчин М.Гончигдоржийн гэр бүл ивээн тэтгэж, шатрын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Тэмцээнийг ивээн тэтгэсэн М.Гончигдоржийн гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт шатарчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.
Монгол төрийн түүхт ойн баярын мэнд хүргэе!