
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Усан спорт сонирхогчдын холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар "Хангарди" спортын наадмын Усанд сэлэлтийн тэмцээнийг 2026 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвд "А" буюу зэрэгтэй тамирчид, "В" буюу сонирхогчдын, "С" буюу эхлэн суралцагчдын нийт 9 төрлөөр, 14 насны ангилалаар зохион байгуулж байна.
Тэмцээнд оролцож байгаа бүх баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!!!