
Монголын Архитекторуудын Эвлэлтэй хамтарсан"Музейн сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимын барилга, архитектурын зураг төсөл" үзэсгэлэнг олон нийтэд хүргэж байна.
Үзэсгэлэнгээр Монголын түүх, соёлын үнэт өвийн орчинтой зохистой уялдсан, музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт болон үзэсгэлэнгийн орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан архитектурын шинэлэг концепц, бүтээлч шийдлүүдийг олон нийтэд толилуулж байна.
Энэхүү үзэсгэлэн нь түүхэн өвийг хамгаалах, музейн хөгжлийг шинэ шатанд хүргэх, үндэсний архитектурын бүтээлч сэтгэлгээг дэмжих ач холбогдолтой юм. Эрхэм Та бүхнийг Монголын Архитекторуудын Эвлэлийн ордонд 7 хоног үргэлжлэх уг үзэсгэлэнг хүрэлцэн ирж сонирхон үзэхийг урьж байна.