
✅Кибер орчны аюулгүй байдлыг хангах, цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрт шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилготой “ITACTIK 2026” стратегийн хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулагдаж байна.
✅Тус дадлага, сургуулилтад Шүүх шинжилгээний ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн баг оролцож, кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, хариу арга хэмжээ авах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорин оролцож байна.