
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн спортын хөгжүүлэх зорилтын хүрээнд "Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг "ШАТАР СОНИРХОГЧИЙН 2026 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" зохион байгуулагдаж байна. Тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 6 тамирчин оролцож байна. Эрэгтэй төрөл швейцар системээр 7 өрөг тоглох бол эмэгтэй төрөл тойргоор тоглож байна.