
Налайх дүүргийн Засаг даргын 2026 оны А/296 дугаар захирамжийн дагуу хэрэгжүүлж буй “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” аяны хүрээнд Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс “ТАНЫ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.а. Өдөрлөгийн үр дүнд :
Хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоогдсон иргэнд олгогддог Онцгой нөхцөлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан 5 иргэний хүсэлт,
Амьжиргааны түвшин доогуур орлоготой 3 өрхөд Хүнсний талон олгох хүсэлт,
Ажилд орох хүсэлттэй 15 иргэний хүсэлтийг авч зохих байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэхээр уламжиллаа
Шүүхээс хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн 5 иргэнийг Налайх Политехникийн коллежид богино хугацааны буюу 1 сарын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Засаг даргын тамгын газар хамтран үнэ төлбөргүй хамруулахаар шийдвэрлэлээ.