
Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дэлхийн 180 гаруй улс орон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, уриан дор зохион байгуулдаг.
Энэ жилийн аяныг НҮБ-аас "Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” уриан дор тэмдэглэж байгаа бол Монгол улс "ХААНА Ч АЮУЛГҮЙ" нэгдсэн уриан дор тэмдэглэглэж байна.
Аяны хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд тус аянд нэгдэж, бодит болон цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулахад оролцож байна.