
✅Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилгоор “Орон нутгийн соёл, урлагийн байгууллагын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр (2027–2030 он)”-ийн төслийг боловсруулж, холбогдох талуудаас санал авч байна.
✔️Тус хөтөлбөр нь аймгийн театр, чуулга, музей, номын сан, сум, дүүргийн Соёлын төв, ордон зэрэг соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтан, мэргэжлийн ажилтан, уран бүтээлч, үйлчилгээний ажилтнуудыг хамарч, хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, мэргэжил, боловсролын нийцлийг сайжруулах, мэргэшүүлэх сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан болно.
📍Хөтөлбөртэй танилцах: https://drive.google.com/.../1MqpOFJ04afn0oyYjPcz.../view...
🔖Санал хүлээн авах цахим шуудан: info@culture.gov.mn