2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсаа тунхаглан зарласаны 102 жилийн ойг тохиолдуулан Үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд Шинэжинст сумын 3 дугаар багийн харъяат Сумын заан Б.Балжинням түрүүлж, 2 дугаар багийн харъяат Сумын заан Д.Гончигдорж үзүүрлэж, 2 дугаар багийн харъяат Сумын начин М.Машбат, 1 дүгээр багийн харъяат Сумын заан Э.Хишигдэлгэр нар их шөвөгт шалгарлаа.
Үндэсний бөхийн барилдаанаар энэ оны Шинэжинст сумын оны аварга шалгаруулах тэмцээн уралдаанууд эхэлж байгаа бөгөөд үргэлжлүүлэн Шатар, Нумт харвааны тэмцээнүүд болох юм.
Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон тамирчиддаа амжилт хүсэн ерөөе.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж байх болтугай.